Монголын өв соёлын сүр жавхланг дэлхийд таниулах бэлгэдэл бүхий энэхүү дээл нь 14 метр өндөр, 18 метр өргөнтэй дэлхийн хамгийн том монгол дээл юм.
Монгол урчуудын уламжлалт гар урлалын өв соёлыг шингээн, үндэсний хээ угалз, зээгт наамал, гар оёдлын нарийн технологиор даавуу, торго, савхи, алтан утас, олсоор шаглан урласан, монголчуудын сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвар, соёлын онцлогийг илэрхийлсэн түүх, соёлын үнэт өв болон хадгалагдах Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 1 хүртэл дэлгэгдэнэ.
