Чингис хаан Үндэсний музей
ҮЗЭСГЭЛЭН
МОНГОЛЧУУД БА ТОРГОН ЗАМ — тусгай үзэсгэлэн
Идэвхтэй
Тусгай үзэсгэлэн

МОНГОЛЧУУД БА ТОРГОН ЗАМ — тусгай үзэсгэлэн

2026.06.05 — 09.15 · Хархорум музей

Хугацаа 2026.06.05 — 09.15
Танхим Хархорум музей
Цаг 09:00 — 18:00
Тасалбар 15,000₮ · Сурагч 7,000₮
Үзмэр 500+ үзмэр
Хамтрагч
Тасалбар авах
Хуваалцах

Үзэсгэлэнгийн тухай

ПАКС МОНГОЛИКА — МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН

XIII зуунд Чингис хаан, түүний залгамжлагчид Евразийн өргөн уудам нутаг дэвсгэрт тогтвортой засаглалыг тогтоохдоо худалдааны замын аюулгүй байдлыг хангаж байсны үр дүнд өрнө, дорныг холбосон соёл, эдийн засгийн хамгийн том солилцоог бий болгосон билээ. Хүн төрөлхтний түүхэнд «Торгоны зам» хэмээх нэрээр алдаршсан энэхүү улс төр, худалдаа, эдийн засаг, соёлын нэгдсэн сүлжээ Монголчуудын хяналтан дор орсноор дэлхий дахинаа Монголын амар амгаланг тогтоов.

МОНГОЛЧУУД БА ДЭЛХИЙ ДАХИН

XIII зуунд монголчууд дэлхийн талыг эзэлсэн их гүрнийг байгуулж, өрнө, дорныг улс төр, эдийн засаг, соёлын шижмээр холбон, нүүдэлчид болон суурин иргэдийг засаглах хамгийн амжилттай, тод жишиг болов. Дэлхийн түүхэнд цэрэг дайны урлагийг хөгжүүлж, нум сум, морьтон цэргээр хуурай газрын тэн хагасыг эзэлж, Европ, Азийг холбосон Торгоны замд аюулгүй амар тайван байдлыг бий болгож, тэр тусмаа дэлхийн түүхэнд хамгийн том анхны усан флотыг байгуулсан. Монголын эзэнт улсын хаад аливаа шашинд хүлээцтэй хандах төрийн бодлогыг явуулж, шашны олон талт эрх чөлөөг тунхаглаж, Орхоны хөндийд шашны эрх чөлөөг тунхагласан улс төр, соёлын төв болох эзэнт улсын нийслэл «ХАРХОРУМ» хотыг байгуулав.

Энэ үзэсгэлэнг танхимд үзэх үү?

III давхар, 7-р танхимд 2027.04.15 хүртэл үзэх боломжтой. Бүх бүлэгт зориулсан хөтөч, аудио гарын авлагатай.