Агуу их Чингис хааны өвийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, нүүдэлчин монголчуудын соёлын өвийг сурталчлан таниулах, хадгалан хамгаалах, мөн Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан бодит хувь нэмрийг хойч үед үнэн зөвөөр хүргэх зорилгоор Чингис хаан Үндэсний музей, Хархорум музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн хамтран энэхүү үзэсгэлэнг зохион байгуулжээ.
Үзэсгэлэнд нийт 235 үзмэр дэлгэгдсэн бөгөөд ирэх оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй ажиллах юм.
