Нитийн аймгийн KA боть, 460 хуудастай. Шар өнгийн даавуун болон дугуй хээтэй, улбар шар өнгийн торгон хоёр давхар баринтагтай. Шинээр хийсэн 3 өнгийн давхар торгон хөшиг бүхий донтортой. Эхний хуудас хээтэй улаан торгон бүрээстэй, модон хавтсанд суулгасан. /цэнхэр дотортой, хээтэй шар торгон хөшигтэй/. Бичвэрийн голд баруун мутрыг сунгасан бурхан багшийг хоёр шавийн хамт дүрсэлсэн. Бичвэрийн зүүн хэсэгт олбогт заларсан бурхан багшийг шавийн хамт дүрсэлсэн. Бичвэрийн баруун хэсэгт бадам цэцгийн сууринаа заларсан бурхан багшийг шавь болон өглөгийн эзний хамт дүрсэлжээ. 2-р хуудасны А талын бичвэрийн зүүн хэсэгт бодь модны доор заларсан бурхан багшийг 2 шавийн хамт дүрсэлжээ. Бичвэрийн баруун хэсэгт олбогт заларсан бурхан багшийг шавийн хамт дүрсэлжээ. 2-р хуудасны Б талын бичвэрийн зүүн хэсэгт олбогт заларч баруун мутартаа судар барьсан бурхан багшийг өглөгийн эзний хамт дүрсэлжээ. Бичвэрийн баруун хэсэгт сэнтийд заларсан бурхан багшийг өглөгийн эзний хамт дүрсэлжээ. 459-р хуудасны Б талын бичвэрийн голд баруун мутраа сунгаж бадам цэцгийн сууринаа очир завилгаагаар заларсан, тэргүүндээ 3 мэлмий, 2 гарын алга, 2 хөлийн улнаа тус бүр 1 мэлмийтэй Цагаан Дара эхийг өнгө ялган дүрсэлжээ. Болгомол хар даавуун дээр алтаар найман мөрөөр бичсэн. Төгсгөлийн хуудас улаан торгон бүрээстэй, цэнхэр дотортой, улаан торгон хөшиг бүхий модон хавтсанд суулгасан. Бичвэрийн 2 талд суваргатай. Суварга нь үүдэн чимгэндээ ланзтай. 42-р хуудасны Б талын 5-р мөр, 340- хуудасны Б талын 7-р мөр нэмэлт оруулга бүхий бичвэртэй. 1-4-р хуудас дугааргүй хүрээг хээлсэн. 44 Б талын 1, 2-р мөр, 459 Б талын 1-р мөрөнд үсэг баларсан.