АЛТ ШАРМАЛ МӨНГӨН АЯГА
Дэлбэгэр амсартай, бөөрөн хэсэгт үүл болон цэцгэн хээн дунд далавчаа дэлгэн нисэж буй урт хошуутай том шувууг дүрсэлсэн хөөмөл мөнгөн жижиг аяга. Аяганы гадар болон дотрыг 2 тусад нь хийж нийлүүлсэн бололтой, салангид.
134 үзмэрээс ангилал, цаг үе, материал, хувийн дугаар, олдсон газраар шүүж олно.
Дэлбэгэр амсартай, бөөрөн хэсэгт үүл болон цэцгэн хээн дунд далавчаа дэлгэн нисэж буй урт хошуутай том шувууг дүрсэлсэн хөөмөл мөнгөн жижиг аяга. Аяганы гадар болон дотрыг 2 тусад нь хийж нийлүүлсэн бололтой, салангид.
Аяганы амсар болон суурины гадна хүрээгээр ургамлын хээ, хажуу бөөрний хэсэгт уул, үүлэн хээг хээлж алтадсан, өндөр бариултай мөнгөн аяга.
Аяганы амсар төвгөр хүрээтэй ба амсрын гадна талаар угалз хээг цэгэн цохилуурын аргаар хээлсэн, хавтгай суурьтай мөнгөн аяга.
Голдоо сэнжтэй, дугуй хэлбэртэй хүрэл толь. Нүүрэн талд нь өргөн хүрээн дотор дээрээ сар түүний доор усны мандал хөвөө, давалгааг угалзруулан, доод хэсэгт үхэртэй төстэй амьтан явж байгааг дүрсэлсэн, ар тал нь цулгуй. Толины дүрслэл эртнээс Хятадад хэрэглэгдэж ирсэн хэлц үг буюу "Сарыг ширтэж буй хирс" гэх утгатай ажээ.
Полимер материалыг боржин чулууны үйрмэгтэй хольж хийсэн, нүүрэн талд 5 мөр бүхий 21 үгийг уйгур-монгол хэлээр бичиж сийлсэн. Улаан модоор хийсэн хавтгай дөрвөлжин суурьтай.
Алтадмал шар өнгөтэй, хятан бичигтэй, дээд талд нь товгор хүрээ бүхий дугуй нүхтэй, гонзгой хэлбэртэй гэрэгэ.
Төмөр ялтсан хуяг. Жижиг төмөр ялтсуудыг нүхлэн хооронд нь холбоосоор холбож хийсэн. Мөр хамгаалах далавч болон гуя хамгаалах урт хавтастай. Хүрэн бор өнгөтэй, зэврэлт ихтэй, зарим хэсэгт эвдрэл гэмтэлтэй.
Илд нь үзүүр хэсгээрээ бага зэрэг хотгор, дугуй төмөр балтагтай, модон бариултай, бөөрөнхий дугариг тольттой.
Дээрээ сэнжтэй, хоёр талд нь дугуй хүрээнд дөрвөлжин бичгээр бичсэн үгийг товойлгон сийлж, түүний дээр хамар хээ бүхий хүрээнд амьтны дүрсийг товойлгон дүрсэлсэн.
Бөмбөгөр хэлбэртэй, шовх оройтой, оройд соновтор тогтоох жижиг нүхтэй, дуулганы урд хэсэгт нь матаж жижиг саравч хэлбэр гаргасан, ар хормой хэсгээр тойрсон олон жижиг нүхтэй.
1) Малгай- Зургаан тал бүхий бөмбөгөр оройтой, өргөн бус нимгэн. Саравч өргөн шилэвчтэй, оройн бөмбөгөр хэвийг зузаан нэхмэл даавууг хоёр талаас нь нимгэн цаасаар цардаж гаргаад өнгөн талыг цагаан шаргал өнгийн хээтэй торгоор гадарлаж, хүрээг нь хар хүрэн өнгийн савхиар эмжсэн байна. Мөн оройг шар өнгийн нимгэн даавуугаар шилэвчний дотор хэсгийг маш нимгэн зүймэл савхиар доторлож, оройн бөмбөгөр нь 8,5 см өндөр, голч-18,5 см, үүний оройд нь 3,2-3,7см голчтой хавтгай дугуйг хадаж доор нь тус бүр 3 дэлбээ бүхий чимэг тогтоосон, 1ш ягаан өнгийн бүчтэй. Бүдэг улаан өнгийн 2 нимгэн даавууг цагаан утсаар залган оёж, хул шаргал өнгөтэй 3н хэсэг зүймэл нимгэн бөсөөр доторлож, дунд нь маш зөөлөн ноолуур хавчуулан оёсон. Энэхүү дотрын хул шаргал даавууны дотор талд ямар нэгэн дүрс, үсэг тэмдэг бүхий тамганы хар өнгөтэй дардас буй. Энэ нь бөс эдлэлийг үйлдсэн хүн буюу байгууллагын тэмдэгт байж болох юм. 2) Гутал- Хүрэн шаргал өнгийн ширээр хийсэн. Түрий нь өвдөг хэсэгтээ өндөрссөн. Гурван давхар ширэн 1-1,3см зузаан ултай. Түрийн ар, зуузай нь залгаасгүй, түрийн урд хэсэг нь зулаг хоорондоо залгаастай, гурван хэсэг эсгүүрээс бүрдсэн. Эдгээрийг шар өнгөтэй шөрмөс бололтой нарийн утсаар тун чадмаг жигд оёсон /залган/. Хоншоор нь онгорхой, ул нь хавчиг, нарийн, өлмий хэсэгт 7,2см , өсгийн талдаа 7см хамгийн нарийн хэсэгт нь 5см өргөн, урт нь 25,1см, гутлын хоншоор эвдэрч алга болсон тул улны нийт хэмжээ, хоншоорыг мэдэх боломжгүй. Өсгийн хэсэгт 0,2см хэмжээтэй нимгэн шир тавьж өндөрсгөн оёсон, өвдөг хэсэгтээ өндөрссөн талын урт 37см, шилбэний ар 28см урт. Гутлын дотор талын зуузайд 6,5см өндөр шир давхарласан. Түүний наана нь үйс наасан нь элэгдэж, гутланд элдэв хээ угалз байхгүй харин гутлын нэг талын зулагны төгсгөлд 1ш бөндгөр суртай. 3) Торгоны тасархай- Дугуй хээтэй шар торго нь жижиг, том 3ш шатсан хэсэгтэй. 17,2см голчтой дугуй хээний хүрээг 16 дэлбээ гаргасан 1,3см зузаан хүрээний голд гурван дэлбээтэй навч, иш салаалан угалзарсан. Цэцэг, түүний хоёр талд толгойгоо эргүүлэн өөд өөдөөсөө харсан салаа туурайтай, толгой чих том, хүзүү богино, бүдүүн, дэл өтгөн, цээжин тушаа дээш угалзарсан даль жигүүртэй. Нарийхан урт сүүлтэй, хөлөө нугалсан домгийн амьтан дүрсэлсэн. Амьтны хүзүү болон хойд хөлийн хавьд тус бүр нэг ширхэг дугуй дүрс, мөн сүүлийн үзүүрийн доор 1ш хөндлөн харсан араб наймын тоо хэлбэртэй дүрс, цэцгийн дээр саран дүрс түүний 2 талд нэжгээд жижиг дугуй дүрс гаргажээ. Торгоны дэвсгэр өнгөнд голдоо 6 дэлбээтэй, 6 талт дүрс үргэлжилсэн хээтэй. Дотор талд бор өнгийн нимгэн сүлжмэл даавууг цагаан утсаар оёж доторлосон бололтой өөдөс залгаатай. 4) Хувцасны хормойн үлдэгдэл- Бүдэг улаан өнгийн хоёр нимгэн даавууг цагаан утсаар залган оёж, хул шаргал өнгөтэй гурван хэсэг зүймэл нимгэн бөсөөр доторлож, дунд нь маш зөөлөн ноолуур хавчуулан оёсон. Энэхүү дотрын хул шаргал даавууны дотор талд ямар нэгэн дүрс, үсэг, тэмдэг бүхий тамганы хар өнгөтэй дардас буй. Энэ нь бөс эдлэлийг үйлдсэн хүн буюу байгууллагын тэмдэгт байж болох юм. 5) Зүүсгэл- Нийтгэж хийсэн улбар шар өнгийн утсыг гурав зэрэгцүүлэн голдоо нүхтэй, органик гаралтай гэмээр хавтгай дугариг зүүлт 5ш, хар сувс 4ш, өнгөгүй шилэн сувс 3ш, шар сувс 2ш, цэнхэр сувс 2ш, хөх судалт цагаан сувс 1ш, улаан шүр 1ш, мөн самрын яс 66ш, тус тус хэлхсэн нь нийт 57 см урт. Үүнд: органик гаралтай 1-р зүүлт: голч 1,8см, зузаан 0,7см, хүрэн, голоороо хагарсан тууш зураастай. 2-р зүүлт- голч 1,5см, 2см зузаан, хүрэн өнгөтэй. Нэг талд нь 2 ухам гаргасан. 3-р зүүлт- Зөв бус хэлбэртэй, 1см орчим зузаан. Хүрэн өнгөтэй. 4-р зүүлт- голч 1,8см, 0,9см зузаан, нэг талдаа ухалтай, хүрэн дэгэй хэлбэртэй. 5-р зүүлт- Дугуй хэлбэртэй бөгөөд тал нь эвдрэн алга болжээ. Голч 1,8см, зузаан 0,7см, хүрэн өнгөтэй. 1-р хар сувс- Бөөрөнхий хэлбэртэй, гялалзсан хар өнгөтэй. Голч нь 0,5см, зузаан 0,4см. 2-р хар сувс- Бөөрөнхий хэлбэртэй, гялалзсан хар өнгөтэй. Голч нь 0,5см, зузаан 0,4см 3-р хар сувс- Бөөрөнхий хэлбэртэй, гялалзсан хар өнгөтэй. Гадаргуу нь ороомог маягийн гурван гүврүүтэй. Голч нь 0,5см, зузаан 0,5см. 4-р хар сувс- Дугуй, гялалзсан хар өнгөтэй. Голч нь 0,5см, зузаан 0,4см. 1-р шилэн сувс- -р хар сувс- Бөөрөнхий хэлбэртэй, өнгөгүй. Голч нь 0,7см, зузаан 0,5см. 2-р шилэн сувс- -р хар сувс- Бөөрөнхий хэлбэртэй, өнгөгүй. Голч нь 0,8см, зузаан 0,8см. 3-р шилэн сувс- -р хар сувс- Бөөрөнхий хэлбэртэй, Бүдэг цайвар. Голч нь 0,7см, зузаан 0,6см. 1-р цэнхэр сувс- Гонзгой хэлбэртэй, гялалзсан цэнхэр өнгөтэй, 1,1см урт, 0,6см зузаан. Хөх судалтай цагаан сувс- Гонзгой, суурь нь цагаан бөгөөд хөх өнгийн 8 судалтай, 1,1см урт, голчоор 0,4см. Шүр- Бөөрөнхий, улаан өнөгтэй. Голч 0,7см, зузаан 0,8см, энэхүү зүүсгэлээс тусдаа 1ш хув, 1ш хүрэл гархи, 1ш жижиг органик зүйл. 6) Модон самны хугархай- Бор өнгөтэй, мөрөндөө 3 хэсэг ухамтай, шүд нь үзүүртээ нарийссан бөгөөд хамгийн том нь 3,4см урт, угаараа 0,7см өргөн, саманд 9 бүтэн, 6 хугархай шүдтэй. 7) Хавтага- Гонзгой дөрвөлжин хэлбэртэй, доод хоёр булан нь дугуй, амсар нь гол ба 2 захаар яльгүй өндөрссөн. Хавтгыг тойруулж даавуугаар эмжсэн. Нэг талыг улбар шар, цэнхэр цагаан өнгийн даавууг 4 хэсэг зүйж, оёдлын завсар нь жижиг гурвалжин нугалсан өнгө өнгийн даавууг хөрөөний шүд шиг зэрэгцүүлэн оёсон. Нийт 26ш гурвалжин даавууг доош харуулж оёсон. Нөгөө талд нь шар, улаан, цагаан даавууг зүйж, завсар нь өнгийн даавууг гурвалжин нугалж, шар утсаар нийт 32ш шүд оёсон. 8) Хавтага- Доогуураа цүлхгэр хавтгай, дөрвөлжин хэлбэрийн, цэнхэр даавуугаар эмжсэн. Таар болон шар даавуугаар доторлосон. 9) Малгайн бүчний сурвалж- Араб наймын тоо хэлбэртэй, дээрээ нарийсаж өндөрссөн үзүүртэй, энэ нь 1,6см урт, 1,5см өргөн. Хоёр хавтгай даавууг хавсран оёж, доор нь задгай ам гаргасан.
Төмрөөр хийсэн, дөрвөн салаа үзүүртэй, газар шидэн байрлуулах зориулалттай од хэлбэрийн эдлэл байна. Салаанууд нь төв хэсгээс дөрвөн зүгт жигд тархсан бөгөөд аль талаараа унасан ч нэг үзүүр нь дээш чиглэн үлдэх хийцтэй. Гадаргуу нь барзгар, хар хүрэн өнгөтэй, зэврэлт ихтэй СӨРГӨ.
Хүрэн өнгөтэй, дугуй цагираг хэлбэрийн гадуур тойрсон 6ш сэртгэртэй.
1- Тамга 2- Дотор хайрцаг /алтан шар/ 3- Тамганы тосны сав 4- Дотор хайрцагны шар цоож, түлхүүр 5- Гадна ширэн хайрцаг 6- Ган цоож түлхүүр 7- Түлхүүр хайрцаг мод 8- Мөнгөн хайрцаг тагтай 9- Халбага 10- Дардас /1 хуудас цаас/ 11- Дардасны ширэн хавтас
Хавтгай бариултай, аяганы доторх ёроол хэсэгт цэцэг дүрслэн сийлсэн мөнгөн аяга.
Том амсартай, амсрын хажууд 1 сэнжтэй, цүдгэр бөөртэй ваар. Гадна талаар цэнхэр паалан дээр хар өнгийн угалз хээ болон 3 давхар зураасан хүрээн дотор цэцэг навчин хээг дүрсэлсэн.
Гонзгой хэлбэртэй, хийц, дүрслэлийн хувьд өөр хоорондоо ижил, нүүрэн талд хэлбэрийн дагуу ганц эвэрт амьтны дүрс, угалзарсан хээг товойлгон дүрсэлж, ар талын дээд, дунд, доод хэсэг бүрт босоо сэнж гаргасан. Толгой дээрээ эрчилсэн мэт ганц эвэртэй, нарийн хүзүүтэй, урт сүүлтэй, 4 хөлтэй, амаа ангайн архирч, дээш цоройж, угалзарсан хээг биеэрээ сүлбэн шурган гарч буйгаар зохиомжлон дүрсэлсэн.
Богтаг малгайн орой болон хоолой хэсэг. Үйсийг боловсруулан тусгай хэлбэр гарган эсгэж, ирмэгүүдийг хооронд давхарлан зөрүүлж, зөрсөн хэсгээрээ нэвт оёж бэхэлж байсан гэмээр нүхнүүдтэй. Нүүрэн талдаа дугуй болон хонгио хэлбэрийн хүрэл чимэгтэй. Дугуй чимгийн ар талд даавууны хэсэг хадгалагдан үлдсэн.
Жижиг амсартай, амсрын хажууд 2 сэнжтэй, мөр болон бөөр хэсэгтээ давхар зураасан хүрээтэй жижиг шаазан ваар.
Хар ногоон өнгөтэй, их биеэрээ цүлхэгэр бөгөөд тойрсон нарийн зураастай, өргөн шар өнгө гаргаж хээлсэн, дээд хэсэгтээ 2 давхар зураастай.
Цэцгэн хээтэй хөх эрээн шаазан аяга. Ёроолдоо ханзтай.
Мод, шувуу, цэцэг навч дүрслэн үүлэн хээгээр чимэглэсэн хөх эрээн ваар, тагтай.
Нимгэн гуулин ялтсыг хөөмөлдөн, алтаар шарж хийсэн дөрвөн дэлбээтэй бадам цэцгэн суурин дээр алтаар цутгасан арай жижиг хэмжээтэй зургаан дэлбээтэй цэцгэн оройг голлуулан гагнаж дээр нь цагаан өнгийн чулууг бэхэлсэн.
Хоёр талдаа алтан утсан сүлжмэл суурь бүхий голдоо оюу чулуутай зүүлт.
Таван дэлбээ бүхий утсан сүлжмэлийн аргаар урласан цэцгэн чимэг. 1 хос 2 ширхэг.
Гуулин ялтсыг хавтгайлан давтаж, нүүрэн талд цэцэг навчин хээ угалз дүрслэн, алтаар шарсан. Шовгор оройтой, хоёр тал руугаа нарийссан нуман хэлбэртэй, хоёр талын доод хэсэгт тус бүр 2 эгнээ 8 жижиг нүхтэй.
Галын дөл мэт угалзан хэлбэр гаргасан гурвалжин хэлбэртэй алтан чимэг. Чимэглэлийн нүүрэн талд нийт 7 шигтгээ байхаас хүрэн, ногоон өнгийн 3 шигтгээ хадгалагдан үлдсэн, ар тал нь цулгуй, 3-н гогцоотой.
Нимгэн алтаар цохиж урласан, таглаа болон сууриндаа жижиг гогцоотой хавтгай дугуй сав.
Гуулиар цутгаж алтаар шарсан. Дэгээ маягийн, үзүүрт нь цэцэг хэлбэрийн оюу чулуун унжлагатай. Унжлагыг алтан утсаар сүвлэж ээмгэнд бэхэлсэн. 1 хос 2 ширхэг.
Тэгш хэмтэй, голдоо нүхтэй, бадам цэцгэн суурь бүхий найман талт, шовгор оройтой нацагдорж.
Цагаан өнгийн хаш чулууг дөрвөлжлөн засаж, доороо юм зүүх сэнж бүхий хажуудаа хөндлөн талаар нь нэвт нүхэлсэн. Нүүрэн талдаа цэнхэр өнгийн хавтгай чулуун шигтгээтэй.
0.2 см өргөн алтан утсыг дугуйруулан шилбэ хийж, нэг талын үзүүрийг нь бага зэрэг нугалан 0.9 см голчтой бөөрөнхий цагаан сувдыг нэвт сүвлэн үзүүрийг нь тавлаж тогтоосон алтан ээмэг.
Нимгэн хуудсан алтыг товойлгон хөөмөлдөж хийсэн, гурван салаа бүхий алтан очир. Голдоо шигтгээний суурьтай, шигтгээ нь унаж үгүй болсон.
Хавтгай хуудсан алтыг хонгио хэлбэр гарган нэг талыг нь нарийн, нөгөө талыг арай өргөн хуйлж, нийлсэн амыг нь даруулан гагнасан.
Шигтгээний сууриуд хадгалагдаж үлдсэн, нэг талдаа хавтгай жижиг цагирган сэнжтэй.
Дугуй, нүүрэн талдаа шигтгээ байсан бололтой суулгацтай, тойруулан 37 ширхэг үрлэн чимгээр чимэглэсэн. Хойд талдаа чих рүү орох сурвалж болон түгжээний хэсгүүдтэй.
Бадамлянхуа хээ гаргасан хавтгай, дугуй хэлбэрийн алтан чимэг. Чимгийг тойруулан үрлэн аргаар хөвөөлөн чимэглэсэн. Ар хэсэгт ямар нэгэн зүйл дээр тогтоох зориулалт бүхий сүвэгчтэй байсан нь мэдэгдэх боловч үгүй болжээ.
Ардаа сэртэнтэй төмөр суурин дээр мөнгийг хөөлгөн билгэт гөрөөсийн дүрсийг урлажээ.
Хавтгай зууван хэлбэртэй, лууны эх биеийн хэсгийг алтаар шармалдсан. Баруун болон зүүн тийш харсан .......................дүрслэлтэй. Эх биеийн ирмэгээр нэвт цоолсон нүхтэй. 1 хос 2 ширхэг.
Төмөр суурь дээр том бахим эвэртэй аргалын толгойн дүрсийг мөнгөөр хөөлгөн урласан. Дээд хэсэгтэй нүхтэй.
Доороо унжлагатай хавтгай суурин дээр толгойгоо өргөн үл ялиг зүүн тийш харан, биеэ бага зэрэг хотойлгон зогсож байгаагаар дүрсэлсэн.
Амандаа юм зуун өөд өөдөөсөө харсан 2 чоныг дугуйрсан хавтгай хэлбэрт оруулан сийлсэн, 2 талын үзүүр салангид модон чимэглэл. 2 талын үзүүртээ уяа гүйлгэх нэвт нүхтэй.
Нимгэн туузан хэлбэрийн алтыг 3 дэлбээ, дотор нь 7 нүд гарган хөөлгөн хийсэн. Туузны нэг үзүүрийг хүрээнээс гадагш гаргаж хийсэн. Голдоо 0.8х0.5 см оюу шигтгээтэй.
Зууван дугуй хэлбэртэй мөнгөн аяга. Аяганы ёроол хэсэгт брахми үсгээр ОМ хэмээн бичсэн. Аяганы ёроол хэсгийг хөөмөлдөн урласан.
Хөндлөн нэвт нүхэлсэн цайвар өнгийн, улбар шар, бор өнгийн сувснууд. 2 ширхэг нь дээрээ дүрстэй. 1 иж 7 ширхэг.
Эр хүний биеийг нарийн тодорхой сийлсэн. Үүнд: өргөн булчинлаг цээж, хүйсний нүх, бүдүүн бахим гуя, бэлэг эрхтэн зэргийг мэдэгдэхүйц дүрсэлжээ.
Хөх цэнхэр паалангаар дотор болон гадна талыг пааландсан, дотор талдаа ягаан болон хар өнгийн толботой. Аяганы гадна ёроол хэсэг паалангүй.
Луутай тулалдаж буй 2 барсын дүрсийг сийлсэн. Нэг нь модон суурьтай.
Нарийн өндөр оройвч бүхий эсгийгээр хийсэн малгай. Дээд оройн хэсэгтээ урагш харсан нарийн шовх хошуу бүхий шувууны толгойн модон сийлбэртэй.
Хоёр гараа өмнөө авсан. Эмээл нь хар бараан өнгө, нилэнхүйдээ бор өнгөтэй. Морь унасан байдалтай. Морины зүүн урд хөл, баруун хойд хөлийг гипсээр хийсэн.
1/. Хэвтэж байгаа арслан-1ш, 2/. Эвхэрч хэвтсэн луу-1ш, 3/. Хэвтэж байгаа бар-1ш, 4/. Хэвтэж байгаа хангарьд-1ш, 5/. Улаан өнгөтэй модон ширээ-1ш. Өнгийн будгаар будаж шар бронзоор хээлсэн.
Зэс амсартай, зэс эмжээртэй ногоон чулуун, дээрээ хээтэй домбо. Гуулин бариултай.
Норов дүрсийн жинстэй, тагтай бөөрөндөө 8 тахил сийлбэртэй, луун дүрсийн бариултай, цорго их биеийг хатан сүйх хээгээр холбосон. Мөнгөн оосортой.
Хиргис шигтгээтэй сувд даруулсан хээтэй шармал мөнгөн хүрээтэй их, бага даралт. 1/. хиргис шигтгээ-2ш, сувд-209ш, 2/. ногоон шигтгээ-2ш, сувд-26ш
Эрвээхэй хэлбэрийн угалзтай, шармал мөнгөн толгойтой жижиг шүрэн шахуургатай. Санчигны толгой-2ш, тоонолж-10ш, утас-1ш, унжлага-59ш, бөнжигнүүр-54, шүрэн унжлага шахуурга-12ш, шигтгээ сувд-2ш, хаш-6ш, бусад чимэг шил чулуу-5ш.
2 талдаа оюу, шүр шигтгээтэй, 4 цагираг сэнжтэй, зүү утас хийх зориулалттай мөнгөн сав.
Шармал хүрээ, бадамцэцэг суурьтай, 2 талдаа мөнгөн бадамд 1ш шүр, 1ш оюу үлдсэн.
"1. Модоор хийж, гурван нүд гаргасан, нүдэн дээрээ шар бронзоор хээ тавьсан. Дугуй тав бүхий хадаастай. Дотор талд нь өнгийн торго зүүж доторлосон. 2. Модоор хийсэн заагуур үзэг."
Шармал мөнгөн тоногтой норов бүхий мөнгөн хуйтай, мөнгөн тоног бүхий төмөр бариултай, гоёлын зориулалттай.
Монгол улсын бүгд ерөнхийлөн захирах сайд, Элчин сайн ноён хан Намнансүрэнд дурсгасан цэнхэр угалз хээтэй паалантай шармал сав. Ваар-1ш, халбага 1ш, суурь 1ш, хундага 10ш. Нийт 1 иж 13ш
Матарын толгой хөлтэй зээ бадын толгой бүхий, 4 шургуулгатай, пүүз, алхан, луун хээтэй.
"1/. Модон суурьтай, урд талыг үйсээр хийж хөндлөн бургас модоор дарж бэхэлсэн үйсэн хоромсого-1ш, 2/. Урд талдаа янз бүрийн төмөр зэвтэй, бургасан мөстэй сум-9ш, үүнээс ард талдаа өдтэй сум нь-5ш, 3/. Үйсээр бүрсэн модон нум-2ш."
Унжлага бүхий цагариг ээмэг. Цагариг нь өөрөөсөө сэртэнтэй 1 хос буюу 2ширхэг.
Дөрвөн буландаа сувд даруулсан угалзтай ногоон хоргой халзтай, саа ороосон хошоотой ухаа төвд хоргой хөөрөгний даалин. Хэлхээ сувд-856ш
Төвд хоргой үсний гэр-2ш. Үүнд: шармал мөнгөн чимэг-14ш, том шүр-61ш, жижиг шүр-2ш, жижиг сувд хэлхэж даруулсан үсний гэр. Жижиг сувдтай.
Үнэнхүй амирлангуй Гүнжид Найралт төвөөс шагнасан. Манж хятад бичигтэй, дөрвөн хуудаснаас бүрдэх гууль шармал өргөмжлөх бичиг. 1 хуудас нь нарийхан гонзгой бөгөөд нийт 4 хуудаснаас бүрдсэн.
Гадна талд нь хясаа наалдсан, дотор талдаа улаан өнгийн будагтай ваартай.
Дотор талдаа цэнхэр паалантай хүрээндээ босоо тавгандаа цэцэг навчин хээ бүхий тавагны хагархай.
Нүүрэндээ морь, модны дүрс бүхий сийлбэртэй оюу нуухтай, шүрэн толгойтой манан хөөрөг.
Сийлбэртэй шүрэн хөөрөг. Гуулин нуухтай, ясан халбагатай, шүрэн толгойтой.
Хавтгай суурин дээр буга болон шувууны дүрсийг нэвт цоолборлон хийсэн ясан эдлэл-1ш
"Долоон ширхэг навчин дэлбээ бүхий дүрслэлийн дунд хос эвэр угалз, дугуй өргөн түшлэг бүхий сэнтий дээр завилан сууж, баруун гараа баруун өвдөг дээрээ тавьж, зүүн гараа энгэртээ тохойгоор нь нугалан барьсан, бөмбөгөр оройтой малгай өмссөн бурхан багшийн дүрстэй алтан эдлэл. Бурхан багшийн цээжин хэсэгт том бундан хэлбэрийн дүрсийг товойлгон гаргаж, хоёр мөрөн дээр нэжгээд дугуй дүрс товойлгон голд нь нүхэлсэн бол мөн малгайн оройд ижил нүх гаргажээ. Уг эдлэлийг хөөмөл цоолборын аргаар урласан бөгөөд хүрээ болон дотор талын хонхор ховилуудад юманд оёж тогтоож байсан гэмээр олон жижиг нүхтэй."
Нарийн алтан цувимал утасны нэг бүдүүн үзүүрийг тахиралдуулан урт сүүжин ээмэгний хэлбэр гаргаж, нөгөө талыг хоёр салаалан нарийн утас үүсгэж, бие биеийг нь ороож сүлжин, нэг урт үзүүрийг ээмэгний их биед 6 ороож тогтоосон. Ээмэгний салаалсан хэсэгт цэцгэн суурьтай дугуй шигтгээний суурь гагнаж тогтоожээ. Шигтгээгүй.
Нэг талдаа мөөг хэлбэрийн хагас дугуй битүү гогцоотой, дөрвөлжин хэлбэрийн цул алтан чимэглэл. Нүүрэн талдаа ургамал цэцгэн хээтэй, нөгөө талдаа цулгуй. Чимэглэлийн голоор ширэн бүс гүйлгэх хөндий нүхтэй.
Тэгш өнцөгт хэлбэртэй, нимгэн ясан чимэглэл. Нэг талыг дөрөв хуваан гол хэсгийн хоёр зэрэгцээ дөрвөлж дотор яг адил зохиомжтой, тус бүр 16 шоо дөрвөлжин хээ гаргаж түүнд таацуулан тус бүр 4, 4-н дэлбээтэй дөрвөн цэцгэн хээ сийлж, 2 захын дөрвөлж дотор цэцэг, навч бүхий ой дотор буй бодь гөрөөс сийлж, ул дэвсгэрийг хар будгаар будсан. Уг чимэглэлийн хоёр урт талын зах хөвөөг дагуулан зэрэгцээ дөрвөн шулуун ховил зураас татаж, түүнээс арай дотогш хээ чимэглэлийн хөвөөг дагуулан зэрэгцээ гурван шулуун ховил зураас сийлжээ. Чимэглэлийн нэг урт талын захад хоёр нүхтэй. Энэ нүхтэй талын нэг өнцгөөс бага зэрэг хугарч алга болсон. Хоромсогоны чимэглэл байх магадлалтай.
Өнцгүүд нь дугуйрсан дөрвөлжин хэлбэрийн хөөмөл алтан чимэглэл. Хүрээг нь товойлгон голын хонхор хэсэгт ам нь дотогш хумигар дугуй хэлбэрийн шигтгээний суурь гагнаж тогтоосон. Шигтгээний суурины эргэн тойронд шигтгээг дарж тогтоох зориулалт бүхий дөрвөн алтан нарийн шүд даруулга гагнаж тогтоосон. Шигтгээ хадгалагдан үлдээгүй. Чимэглэлийн арын хүнхэр хэсэгт гурван газар ямар нэгэн зүйл дарж тогтоох зориулалт бүхий даруулга хадаас гагнаж тогтоосны хоёр нь хадгалагдан үлдсэн бөгөөд нэг нь хугарч үгүй болсны улмаас нүхэлж тогтоосны ул мөр нэг өнцөгт нэвт гаргасан 2 нүх бий.
Дугуйдуу алтан сууринд ягаан өнгийн шигтгээ шигтгэж, 4-н алтан соёогоор даруулж тогтоосон. Алтан суурины 4-н хажуу талд перс бичиг мэт маш жижиг бичээстэй, ар талдаа нэг нүхтэй. Мөн гадна хүрээний нэг хажуу талд ямар нэгэн зүйл хүчээр суга татагдаж гарсан том нүх хадгалагдан үлдсэн. Үүнээс үзэхэд ээмэгний зүүлт байх магадлалтай.
"Ерөнхийдөө дотроо хөндий бортого, хувин хэлбэртэй, хэмжээ хийц адилавтар 2 алтан чимэглэл.
Амсрыг тойруулан хоёр давхар сүлжмэл иржгэр эмжээр гагнасан, мөн дээд ирмэг хэсгийг тойруулан дан сүлжмэл эмжээр, дээд хэсэгт өндөрлөн гаргасан жижиг дугуй суурийг бас сүлжмэл дан эмжээр гарган урлажээ.
Чимэглэлийн ёроолын эмжээрийн дээхнэ талд давхар иржгэр сүлжмэл бүхий жижиг сэнж гаргаж, сэнжний эсрэг талын их биед хоорондоо холгүй зайтай зэрэгцээ гурван дугуй суурь гагнаж тогтоосон. Мөн эдгээрийн бүх амсрыг нь тойруулан иржгэр сүлжмэл эмжээр гагнасан. Их биеийг сүлжилдсэн нарийн зураасан хээгээр чимсэн."
Жижиг амтай, богино нарийн хүзүүтэй, мөрөөрөө цүлхэн, ёроол руугаа нарийссан лонх хэлбэртэй, паалантай ваар. Олон хэсэг болж хагарсан байсныг эвлүүлэн нааж, гадаргууны ховхорсон пааланг буцаан нааж, зарим хэсгийг гипсээр нөхсөн.
Чимэг: 4ширхэг бундан хэлбэртэй чимгийг бөөрөөр нь нийлүүлэн гагнаж дөрвөлжин хэлбэрт оруулан мөн адил хэлбэртэй зэсэн дээр байрлуулсан байна. Зэс алт хоёрын хооронд хүрэн даавуу хавчуулжээ. Түүний гол зайд нь голдоо 4 дугуй хээтэй, голд нь эвэр хээтэй дөрвөлжин чимэг хийж өгсөн байна. Бундан хэлбэртэй чимэгний 2 үзүүрийг дотогш эргүүлэн тус бүрийг 3 салаалан үүлэн маягын хээ 2гаргажээ. Дээрх чимэгний голд зэсийг алтаар бүрсэн сэнжтэй бөөрөнхий чимгийг хадаж өгчээ.
Хөх хуартай шаазан аяга: Цайвар цэнхэр өнгөтэй хөх хээтэй аяга. Паалангын доорх шатаасан шаврын өнгө нь тунгалаг цэнхэр өнгөтэй пааланг ногоовтор туяатай болгож харагдуулана. Аяганы дотор талын амсрыг ногооноор хүрээлж ёроолд нь галт сувд дүрслэсэн. Аяганы гадна талыг нилээд өргөн лянхуан ороог лянхуа цэцгийн зохиомж бүхий 6 дөрвөлжин хүрээгээр чимжээ.
Элдэв толбогүй энэхүү шаазанг шавар шатааж хийсэн. Аяганы хана маш нимгэн бөгөөд 8 дэлбээт цэцэг мэт хийжээ. Энэхүү хийц Тан улсын үеийн 4 дэлбээт цоморлиг хийцээс үүсэлтэй. Гялалзсан шаравтар туяа бүхий тунгалаг паалантай ажээ.
Бутан хэлбэртэй богино хүзүүтэй бумба. Амсар нь дэлбэгэр амсрын дотор талаар нарийн зураасан хүрээг ховил гарган татсан бөөрөөрөө цүлхэгэр тэгш ёроолтой, хажуудаа сэнжтэй байна. Бөөрөн дээр нь ромбо хэлбэрийн эвэр угалз хээг дөрвөн хадаасаар дотогш нэвт хадаад түүн дээр зууван гонзгой цагирган сэнжийг гагнаж тогтоожээ. Алтан шар өнгөтэй.
Доороос дээш гурав салаалж гарсан хээг нарийн дүрсэлсэн алтан чимэг. Голынх нь зүрхэн хэлбэртэй, хоёр талынх нь навчин хэлбэртэй бөгөөд дотор нь үүлэн хээг төвийлгөн гаргасан байна. Тооний ард таван шрхэг хадаас байгаа нь мар нэгэн юман дээр хадаж байсныг илтгэнэ. Ирмэгийг дотогш нугалан товгор хэлбэрторуулсан. Шар өнгөтэй боловч зөрим хэсэг харлаж голын хээ улаан туяа суужээ. Хадааснууд нь хар өнгийн жийргэвчтэй байна.
Нуман хэлбэртэй алтан чимэг. Дээрээс доош нарийссан нуман хэлбэртэй, нуман хэлбэрийн голоор ховил гаргажээ. Ар талдаа таван хадаастай байсан бөгөөд одоо 3 нь салж алга болжээ. ирмэгүүдийг нугалан товгор хэлбэрт оруулсан. Шар өнгөтэй.
Шигтгээний суурьтай бүсний алтан арал. Бүдүүн хэтэй хагас дугуй хэлбэрийн аралыг дөрвөн буландаа нүхтэй, дээрээ дугуй шигтгээний суурьтай хавтгай дөрвөлжин алттай нугасаар холбосон байна. Шар өнгөтэй.
Шигтгээтэй алтан бөгж. Гурван ширхэг дугуй суурин дээр шигтгээг тогтоож өгсөн байжээ. Шигтгээний суурь дугуй хэлбэртэй цувраа байдалтйа байрлах бөгөөд Голын шигтгээ нь хоёр талынхаасаа арай том аж. Голын шигтгээ үйрч хагас нь унасан. Хоёр талын шигтгээ үгүй болсон. маш жижиг бөөрөнхий алтыг шигтгээ шигтгэх хэсгийн ирмэг болон ёроол хэсгээр тойруулан, дунд хэсгээр гурвалжлан шигтгэж гоёсон. Шар өнгөтэй.
Болор шигтгээтэй алтан суурь. Зууван гонзгой суурьтай. Зууван гонзгой бөмбөгөр хэлбэртэй хэсэг дээр хүзүүвч гагнан дээр нь шигтгээний суурь хийж болор шигтгээ шигтгэжээ. Суурь болон хүзүүвчийг тойруулан жижиг бөөрөнхий алтыг зайгүй шигтгэн гоёсон байна. Доор нь тагласан таглаа болон шигтгээний суурийг хооронд нь 2 ширхэг алтан хадаасаар хадаж тогтоожээ.
Шигтгээний алтан суурь. Ёроолоор нь маш жижиг бөөрөнхий алтан шигтгээгээр битүү хүрээлсэн зууван гонзгой суурьтай. Суурийг дээш бөмбийлгөн эвэр угалз маягын хээ цоолборлон гаргаж чимсэн. Цоолбор хээний дээр тойруулан мөн жижиг бөөрөнхий алтаар битүү тойруулан чимэж дээш нарийсган хоолой хэлбэртэй болгон шигтгээний суурь хийсэн байна. Шигтгээний суурины доор ижил хэмжээний зууван дугуй нэмгэн алтыг тавьж дөрвөн алтан хадаасаар хадаж хооронд нь тогтоожээ. Шар өнгөтэй.
Цэцгэн хэлбэртэй шигтгээний алтан суурь. Дээш хумигдан төвийсөн бадам цэцгийн хэлбэртэйд дөрвөлжин суурин дээр дугуй хэлбэртэй шигтгээний суурь залгаж гагнасан байна. шигтгээ салж үгүй болсон. Ёроолд таглаа байхгүй хөндий. Шар өнгөтэй зарим хэсэгтээ харласан.
Цэцгэн хэлбэртэй шигтгээний алтан суурь. Дээш хумигдан төвийсөн бадам цэцгийн хэлбэртэй дөрвөлжин суурин дээр дугуй хэлбэртэй шигтгээний суурь хийж болор шигтгээ суулгажээ. Ёроолд нь таглаа хийж 4 алтан хадаасаар хадаж тогтоосон байна. Шар өнгөтэй. Зарим хэсэгтээ харласан.
Алтан бугуйвч. Дээрээ гонзной зузаан хэлбэрийн хөндий шигтгээний суурьтай, амтай бугуйвч байна. Бугуйвчны амны орчим төмрийн зэв болсон нь төмөр түгжээтэй байсан бололтой Бугуйвчны шигтгээний сууринаас хоёр тийш гол хэсгээрээ нарийссан бөгөөд ам нь бага зэрэг өргөссөн байна.
Алтан бугуйвчны тал. Дээрээ шигтгээний суурьтай амтай бугуйвч байна. Шигтгээний суурийг их биеийг өргөсгөн голыг хөндийлөн хийжээ. Бугуйвчны ам бага зэрэг өргөссөн. Шар өнгөтэй. Бугуйвчны амыг бага зэрэг өргөсгөн хийсэн. Нарийн талаараа хугарсан.
1) Иштэй цэцгэн чимэг. Нимгэн алтыг хуйлж бөөрөнхийлөн доод ирмэгийг нарийн алтаар бөгжлөн иш хийэ дээд талд нь нимгэн алтыг 4 дэлбээ гарган дээш цомцойлгон ишинд суулгаж хийжээ. Шар өнгөтэй зарим хэсэгтээ бор өнгөр тогтсон. 2) Нимгэн алтыг хуйлж бөөрөнхийлөн иш хийж доод ирмэгийг 2 мм өргөн бөмбөгөр хэлбэртэй алтаар бөгжилсөн. Дэлбээ бүрийн дээд ирмэгээс гол хүртэл нарийн зураасаар товойлгон чимсэн. Шар өнгөтэй. 3) Нимгэн алтыг хуйлж бөөрөнхийлөн доод ирмэгиг нарийн алтаар бөгжлөн иш хийж дээд талд нь нимгэн алтаар 4 дэлбээ гарган дэлбээг дээш цомцойлгон ишинд суулгаж хийжээ. Шар өнгөтэй. 4) Нимгэн алтыг хуйлж бөөрөнхийлөн доод ирмэгийг 2 мм өргөн бмбөгөр хэлбэртэй алтаар бөгжилсөн. Нимгэн алтаар 4 дэлбээ гарган дээш цомцойлгож ишинд суулгаж хийжээ. Дэлбээ бүрийн дээд ирмэгээс гол хүртэл нарийн зураасаар товойлгон чимсэн. Шар өнгөтэй. 5) Нимгэн алтыг хуйлж бөөрөнхийлөн доод ирмэгийг 2 мм өргөн бөмбөгөр хэлбэртэй алтаар бөгжилсөн. Нимгэн алтаар 4 дэлбээ хийж дээш цомцойлгон ишинд суулгаж хийжээ. Дэлбээ бүрийн дээд ирмэгээс гол хүртэл нарийн зураасаар товойлгон чимсэн. Шар өнгөтэй. зарим хэсэгтээ улаан туяа суусан. 6) имгэн алтыг хуйлж бөөрөнхийлөн доод ирмэгийг 2 мм өргөн бөмбөгөр хэлбэртэй алтаар бөгжилсөн. Нимгэн алтаар 4 дэлбээ хийж дээш цомцойлгон ишинд суулгаж хийжээ. Дэлбээ бүрийн дээд ирмэгээс гол хүртэл нарийн зураасаар товойлгон чимсэн. Шар өнгөтэй. 7)Нимгэн алтыг хуйлж бөөрөнхийлөн доод ирмэгийг 2 мм өргөн бөмбөгөр хэлбэртэй алтаар бөгжилсөн. Нимгэн алтаар 4 дэлбээ хийж дээш цомцойлгон ишинд суулгаж хийжээ. Дэлбээ бүрийн дээд ирмэгээс гол хүртэл нарийн зураасаар товойлгон чимсэн. Шар өнгөтэй. 8)Нимгэн алтыг хуйлж бөөрөнхийлөн доод ирмэгийг 2 мм өргөн бөмбөгөр хэлбэртэй алтаар бөгжилсөн. Нимгэн алтаар 4 дэлбээ хийж дээш цомцойлгон ишинд суулгаж хийжээ. Дэлбээ бүрийн дээд ирмэгээс гол хүртэл нарийн зураасаар товойлгон чимсэн. Шар өнгөтэй. 9) имгэн алтыг хуйлж бөөрөнхийлөн доод хэсгийн ирмэгийг 2 мм бөмбөгөр хэлбэртэй алтаар бөгжилсөн. Шар өнгөтэй. 10) дэлбээтэй цэцгэн тав. Алтыг нимгэлж давтан 4 дэлбээ хэлбэрт оруулан дэлбээнүүдийг дээг цомцойлгон яргуй цэцэг мэт болгожээ. Иш унаж нүх нь үлдсэн. шар өнгөтэй боловч зөри хэсэгтээ бор өнгөр тогтсон. 11) дэлбээтэй цэцгэн тав. Алтыг нимгэлж давтан 4 дэлбээ хэлбэрт оруулж дээг цомцойлгосон. 4 дэлбээний үзүүрээс голыг хүртэл нарийн зураасаар товойлгосон. Шар өнгөтэй.
Хагас дугуй хэлбэрийн голдоо гонзгой дөрвөлжин нүхтэй хоёр давхар чимэг. Энэхүү чимгийг бүсний хоёр талд нааж хооронд нь гурван хадаасаар хадаж тогтоодог байжээ. Бүсний гадна талд байхыг алтаар шарж дотор талыхыг хүрдээр нь үлдээжээ.
Нарийн хүзүүтэй дөрвөлжин сэнжтэй, дугуй хэлбэртэй нимгэн өргөн тавагтай дөрөөг бэлгэдлийн чанартай жижиг хийсэн байна.
"ХХМ2012.5.299.1 Дэгш дугуй хэлбэртэй дээрээ нүхтэй нарийн хүзүүтэй, сэнжтэй, нимгэн тавагтай дөрөөг бэлгэдлийн чанартай жижиг хийсэн байна. Шар өнгөтэй. ХХМ2012.5.299.12 Тэгш дугуй хэлбэртэй, дээрээ нүхтэйнарийн хүзүүтэй, сэнжтэй, нэмгэн тавагтай дөрөөг бэлгэдлийн чанартай жижиг хийсэн байна. Шар өнгөтэй"
Хавтгай урт гонзгой хэлбэртэй. Нүүрэн талд 3 дугуй дүрсийг угалзруулан дээш нь төвийлгөж дотор талд нь ургмлын хээ дүрсэлжээ. Дугуй хээний гадуур гурван дэлбээтэй цэцгэн хээг булан болон голд нь шигтгэж дүрсэлжээ. Энэхүү чимгийг бүсний үзүүрт хавьчуулан чимэглэдэг байжээ. Ар талд цулгуй дүрслэлгүй.
Холбоотой амгай зуузай. Морины амгай зуузайг хүрлээр хийж алтаар бүржээ. Амгай нь дэгэрэ хэлбэртэй. Амгайн дээд үзүүрийг бондгор хэлбэрт оруулж доод хэсэг нь гадагш эргэсэн салаа угалзан хэлбэртэй. Амгайг хооронд нь дэгээгээр холбожээ. Зуузайг нүхлэж хоёр талруу нэвт гарган дэгээ хийж хооронд нь нарийн урт алтыг 1.22 см өргөн 2 талд нь дугуй үүсгэн давхарлан холбожээ. Дунд хэсэгт доош илүү гарган дөрвөлжин хэлбэртэй хийжээ. Илүү гарсан дөрвөлжин хэсгийн доод талд дөрвөлжин нүх гаргажээ.
Хавтгай хэлбэртэй, шаргал өнгийн шаазан таваг. Тавагны дотор талын ёроолд гурван хэсэг цэцэг навчин хээг бийрээр хөнгөн хаялгатай зурсан байна. Тавагны ирмэгийг дагуулан зарим газар дарж хонхойлгосон байна. Гадна талын паалан жигд бус бөгөөд суурь хэсэг нь паалангүй байгаагаас гадна пааланг түрхэж тараасны ул мөр мэдэгдэнэ. Таваг нь дундуураа хагарч салсаныг сүүлд эвлүүлж наасан. Тавагны ирмэгийн нэгэн хэсэг хагарч унасан. Ямар нэгэн тэмдэг, бичээсгүй.
Цайвар шаргал өнгөтэй, задгай амсартай, жижиг цайны аяга. Цагаан паалан гүйлгэсэн тул шаврынх нь дэвсгэр өнгө дарагдан дан цайвар болсон аж. Бийрээр хөнгөн зурж чимэглэсэн байх бөгөөд төмрийн орц ихтэй будаг нь хүчилтөрөгчийг багасгах замаар шатаасны дараа хар хүрэн болж хувирсан байна. Аяганы ёроолд амьдрал гэсэн хятад ханзыг уран бичлэгийн маягаар бичжээ. Ёроол хэсэгт ханзыг тойруулан хүрэн өнгийн будгаар дугуй хүрээг бийрээр татсан нь зарим хэсэгтээ дотогш урссан. Аяга дундуураа хагарч унасаныг сүүлд нааж эвлүүлсэн. Аяганы гадна талын паалан жигд бус.
"Цагаан өнгийн гантиг чулууг тэгш дөрвөлжин хэлбэрт оруулан засч хийсэн бичээст чулууны хэсгүүд. Нэг талын тэгш гадаргуу дээр ханз үсгийг доош цувуулан хурц үзүүртэй зүйлээр сийлэн бичсэн байна. 556,075 дугаартай чулууд нэг талаасаа хугарч бүтэн талын үзүүрт их биеийг 0,5 см голч бүхий хөндлөн нүхэлсэн. Бусад чулуудын 2 талын үзүүр хэсгүүд хугарч алга болсон байдалтай. -556 дугаарын чулуу 3 ширхэг ханзтай. Хэмжээ 10Х2,9х1,2 см/ -248 дугаарын чулуу 2 ширхэг ханзтай бичээст талын эсрэг талд хар толбо болсон. Хэмжээ 6,2Х2,8Х1,2 см./ -487 дугаарын чулуу 2 ширхэг ханзтай. Хэмжээ 2,1 х2,8х1,2 см -583 дугаарын чулуу нэг ханзтай. Хэмжээ 2,9х2,3х1,2 см. -559 дугаарын чулуу нэг ханзтай. Дүрслэл бүдгэрч тодорхой бус болсон. Хэмжээ 3,4х2,8,х1,1см. -316 дугаарын чулуу 3 ширхэг ханзтай. Хэмжээ 6х2,8х1,1см. -016 дугаарын чулуу 3 ширхэг ханзтай. Хэмжээ 7,7х2,9х1,2см. -075 дугаарын чулуу нэг ханзтай. Хэмжээ 4,1х2,9х1,1см. 339 дугаарын чулуу 3 ширхэг ханзтай. Хэмжээ: 7.5х2.8х1.1хсм"
Хүрэл хонх, Дээрээ сэнжтэй, бор ногоон өнгөтэй. Хоёр бөөрний дээд, доод хэсэгт тус бүр 4 үүлэн хээг тод дүрсэлсэн. Хонхны голоос урт нарийхан хэл унжсан нь дуу чимээ гаргах зориулалттай аж. Хонхны голд босоо зураас татан ханз үсгээр ямар нэгэн зүйл бичсэн. Ханз үсэгтэй, бүтэн, үүлэн хээг нарийн дүрсэлсэн.
Тэргүүндээ дээш боосон хөх үстэй. Овоолсон үсний дунд суврагатай. Зүүн мөрөндөө гөрөөсний арьс тохож, баруун мутраа цээжин тус авч эрхий долоовор нийлүүлсэн. Зүүнээ бумба барин, урт хормойвч зүүсэн. Баруун хөлөө ургаш тавин дугуй давхар дэлбээ самрын хэлбэртэй бад суурин дээр зогсож буй. Бад суурийн ёроол хөндий сүншигтэй. Хөлийн уланд углуурга төмөртэй. Бад суурин дээр нь хоёр дөрвөлжин нүхтэй. Толгойн ар дагз, нуруул хөлийн хоёр гуяны ар дээрээ 4-н сүншигний нүхтэй. Бад сууринд их бие нь углуургадаж ордог.
4-н мутартай. Өндөр бат суурин дээр завилж суусан Чагши жанрайсэг. Зүүн мөрөндөө гөрөөсний арьс нөмөрсөн. Жүгдэр дээрээ Аюуштай.
Дээд төвд Бурхан багш, 2 шавьтайгаа, голдоо дугуй зохиомжтой. Гадна талдаа туслах дүрүүд, олон үйл явдлыг харуулсан.
Цаасан шуумлын аргаар бүтээж нүүрний хэсгийг том жижиг 5187 ширхэг шүр шигтгэсэн Хөмсөг, уруулын гал, эрэн-аа-гийн хүрээ ээмгийг зэсээр хөөмөлдөж, алтаар шарсан.
Гутлыг хүрэн савхиар хийсэн ба хэв хэлбэр нь монгол гөрөөчний гуталтай төстэй, түрий нь өвдөг халхлах өндөр омогтой, сойж уях тасман татуургатай, ул нь нимгэн даавуун товшмол бөгөөд баруун түрүүний хэсэгт 10х8см дөрвөлжин зүсэлт хийсэн. Дотор талд нь төмөр ялтсыг дөрвөлжлөн хийсэн.
Хүзүү бөөрөндөө цохимол угалзтай, бөөрөндөө луу хээтэй, ёроолдоо бадам цэцэг дүрслэсэн, цорго сэнжиндээ луу хээтэй. таг завъяа хоёрыг хооронд нь гинжээр холбосон
Саа шүр даруулсан төвд хоргой эмжээртэй, цэнхэр чисчүү дотортой, 5ш шармал товчтой, саа даруулж оёсон улаан шар пүүсүү хантааз. Энгэртээ гурван дугуй хээтэй. Нийт 8000ш гаруй шүртэй.
"1. Домбо цүлхгэр бөөртэй өндөр нарийхан хүзүүтэй, хавчиг амсартай, цувимал алтны гогцооруулан бариул хийсэн. 2. Цөгцөн суурьтай, сэнжтэй алтан аяга 1ш 3. Хавтгай суурьтай, хажуу бөөрөндөө сэнж гагнасан, вааран хэлбэрийн аяга 1ш 4. Хажуу талд нь ероолыг гагнасан сэнжтэй хавтгай таваг 1ш 5. Нимгэн хавтгай алтан таваг 1ш Домбо савны амсарт бөөрөнхий алтан тээг хийсэн. Уг савны бөөр, болон хажууны доод хэсэгт цөмөрч дотогш хонхойсон."
Цагаан сүлд нь дээрээ гурван сэрээтэй, гуулин дугуй тоноглолтой, цагаан хялгасан тугтай, төмөр иштэй, хоёр үед модон суурьтай.
Дээрээ нэг жадтай, дугуй гуулин тоногтой, хар хялгасан сүлд. Төмрөн иштэй, хараар будсан модон сууринд байрлуулсан.
Гадагш дэрвийсэн жижиг амсартай, урт нарийн хүзүүтэй ба доош их биеийн хэсэг цүлхэн хэлбэртэй, бөөрний хэсэг хавчигдуу, намхан цөгцөн ёроолтой. МУИС-ийн Археологийн судалгааны төв
Дугуй хэлбэртэй, нэг тал нь цулгуй, нөгөө тал нь товгор сэнж, дүрслэлтэй хүрэл толь.
Гонзгой дөрвөлжин, дөрвөн булан мөлгөр хэлбэртэй. Дээд талын дунд хэсэгт мөнгөн хөөмлөөр товойлгон эмжсэн дугуй нүхтэй, дээр нь 1 мөр 6 нангиад үсэг буюу тайлж уншвал "жаран ес" гэж сийлсэн. Нүүрэн талд тус бүр 0.9 см зайтайгаар дээрээс доош цувруулан сийлсэн 3 мөр дөрвөлжин бичээстэй ба эхний мөрөнд 6, удаах мөрөнд 2, адгийн мөрөнд 6 хэсэг үг байна. Ар талдаа 2 мөр бичээстэй бөгөөд эхнийх 7, удаах 9 хэсэг үгийг мөн адил дээрээс доош цувуулан сийлжээ.
Нитийн аймгийн KA боть, 460 хуудастай. Шар өнгийн даавуун болон дугуй хээтэй, улбар шар өнгийн торгон хоёр давхар баринтагтай. Шинээр хийсэн 3 өнгийн давхар торгон хөшиг бүхий донтортой. Эхний хуудас хээтэй улаан торгон бүрээстэй, модон хавтсанд суулгасан. /цэнхэр дотортой, хээтэй шар торгон хөшигтэй/. Бичвэрийн голд баруун мутрыг сунгасан бурхан багшийг хоёр шавийн хамт дүрсэлсэн. Бичвэрийн зүүн хэсэгт олбогт заларсан бурхан багшийг шавийн хамт дүрсэлсэн. Бичвэрийн баруун хэсэгт бадам цэцгийн сууринаа заларсан бурхан багшийг шавь болон өглөгийн эзний хамт дүрсэлжээ. 2-р хуудасны А талын бичвэрийн зүүн хэсэгт бодь модны доор заларсан бурхан багшийг 2 шавийн хамт дүрсэлжээ. Бичвэрийн баруун хэсэгт олбогт заларсан бурхан багшийг шавийн хамт дүрсэлжээ. 2-р хуудасны Б талын бичвэрийн зүүн хэсэгт олбогт заларч баруун мутартаа судар барьсан бурхан багшийг өглөгийн эзний хамт дүрсэлжээ. Бичвэрийн баруун хэсэгт сэнтийд заларсан бурхан багшийг өглөгийн эзний хамт дүрсэлжээ. 459-р хуудасны Б талын бичвэрийн голд баруун мутраа сунгаж бадам цэцгийн сууринаа очир завилгаагаар заларсан, тэргүүндээ 3 мэлмий, 2 гарын алга, 2 хөлийн улнаа тус бүр 1 мэлмийтэй Цагаан Дара эхийг өнгө ялган дүрсэлжээ. Болгомол хар даавуун дээр алтаар найман мөрөөр бичсэн. Төгсгөлийн хуудас улаан торгон бүрээстэй, цэнхэр дотортой, улаан торгон хөшиг бүхий модон хавтсанд суулгасан. Бичвэрийн 2 талд суваргатай. Суварга нь үүдэн чимгэндээ ланзтай. 42-р хуудасны Б талын 5-р мөр, 340- хуудасны Б талын 7-р мөр нэмэлт оруулга бүхий бичвэртэй. 1-4-р хуудас дугааргүй хүрээг хээлсэн. 44 Б талын 1, 2-р мөр, 459 Б талын 1-р мөрөнд үсэг баларсан.
Болгомол цаасан дээр хар бэхээр монгол бичгээр бичсэн ном. Сударчилсан 26 хуудас.
Булган дотортой, үслэг хар хилэн хөвөөтэй, магнаг хээтэй шашир хоргой дээл, зах нь булга ба давхар торгон дотортой, булган нударгатай, жижиг шар товч 6 ш.
/хормойн өргөн-123 см, захны өндөр-9 см/
Шүүлтийн нөхцлүүдийг өөрчилж дахин оролдоно уу.