Өнцгүүд нь дугуйрсан дөрвөлжин хэлбэрийн хөөмөл алтан чимэглэл. Хүрээг нь товойлгон голын хонхор хэсэгт ам нь дотогш хумигар дугуй хэлбэрийн шигтгээний суурь гагнаж тогтоосон. Шигтгээний суурины эргэн тойронд шигтгээг дарж тогтоох зориулалт бүхий дөрвөн алтан нарийн шүд даруулга гагнаж тогтоосон. Шигтгээ хадгалагдан үлдээгүй. Чимэглэлийн арын хүнхэр хэсэгт гурван газар ямар нэгэн зүйл дарж тогтоох зориулалт бүхий даруулга хадаас гагнаж тогтоосны хоёр нь хадгалагдан үлдсэн бөгөөд нэг нь хугарч үгүй болсны улмаас нүхэлж тогтоосны ул мөр нэг өнцөгт нэвт гаргасан 2 нүх бий.