Чингис хаан Үндэсний музей
ЦАХИМ ЦУГЛУУЛГА
ХАВТГАЙ ТАВАГ
Археологи · Паалантай шавар эдлэл, шавраар хийж шатаан бэхжүүлсэн.

ХАВТГАЙ ТАВАГ

Монгол Германы хамтарсан судалгааны баг · XIII -XIV зуун · ЧХМ2024.45.752

Дэлгэрэнгүй
01

Үзмэрийн мэдээлэл

Хувийн дугаарЧХМ2024.45.752
МатериалПаалантай шавар эдлэл, шавраар хийж шатаан бэхжүүлсэн.
Цаг үеXIII -XIV зуун
ХадгалагдсанМонгол Германы хамтарсан судалгааны баг

Үзмэрийн тухай

Хавтгай хэлбэртэй, шаргал өнгийн шаазан таваг. Тавагны дотор талын ёроолд гурван хэсэг цэцэг навчин хээг бийрээр хөнгөн хаялгатай зурсан байна. Тавагны ирмэгийг дагуулан зарим газар дарж хонхойлгосон байна. Гадна талын паалан жигд бус бөгөөд суурь хэсэг нь паалангүй байгаагаас гадна пааланг түрхэж тараасны ул мөр мэдэгдэнэ. Таваг нь дундуураа хагарч салсаныг сүүлд эвлүүлж наасан. Тавагны ирмэгийн нэгэн хэсэг хагарч унасан. Ямар нэгэн тэмдэг, бичээсгүй.

02

Техникийн мэдээлэл

Бүртгэл ба үүсэл, олдсон түүх

Хувийн дугаар
ЧХМ2024.45.752
Тооцоологдсон үе
XIII -XIV зуун
Олдсон газар
Монгол Германы хамтарсан судалгааны баг

Физик шинж чанар

Материал
Паалантай шавар эдлэл, шавраар хийж шатаан бэхжүүлсэн.
Хэмжээ
Жин: 310гр, Зузаан: 4.5см, Диаметр: 16.3см, Хэмжээ: Хэмжээ: ёроолын дм-7.5 см