Чингис хаан Үндэсний музей
ЦАХИМ ЦУГЛУУЛГА
АЛТАН ЭДЛЭЛ /БУРХАН БАГШИЙН ДҮРСТЭЙ/
Археологи · Алт, Хөөмөл, гар хийц

АЛТАН ЭДЛЭЛ /БУРХАН БАГШИЙН ДҮРСТЭЙ/

Хөвсгөл аймаг, Улаан-Уул, Хориг · XIII зуун · ЧХМ2024.45.572

Дэлгэрэнгүй
01

Үзмэрийн мэдээлэл

Хувийн дугаарЧХМ2024.45.572
МатериалАлт, Хөөмөл, гар хийц
Цаг үеXIII зуун
ХадгалагдсанХөвсгөл аймаг, Улаан-Уул, Хориг

Үзмэрийн тухай

"Долоон ширхэг навчин дэлбээ бүхий дүрслэлийн дунд хос эвэр угалз, дугуй өргөн түшлэг бүхий сэнтий дээр завилан сууж, баруун гараа баруун өвдөг дээрээ тавьж, зүүн гараа энгэртээ тохойгоор нь нугалан барьсан, бөмбөгөр оройтой малгай өмссөн бурхан багшийн дүрстэй алтан эдлэл. Бурхан багшийн цээжин хэсэгт том бундан хэлбэрийн дүрсийг товойлгон гаргаж, хоёр мөрөн дээр нэжгээд дугуй дүрс товойлгон голд нь нүхэлсэн бол мөн малгайн оройд ижил нүх гаргажээ. Уг эдлэлийг хөөмөл цоолборын аргаар урласан бөгөөд хүрээ болон дотор талын хонхор ховилуудад юманд оёж тогтоож байсан гэмээр олон жижиг нүхтэй."

02

Техникийн мэдээлэл

Бүртгэл ба үүсэл, олдсон түүх

Хувийн дугаар
ЧХМ2024.45.572
Тооцоологдсон үе
XIII зуун
Олдсон газар
Хөвсгөл аймаг, Улаан-Уул, Хориг

Физик шинж чанар

Материал
Алт, Хөөмөл, гар хийц
Хэмжээ
Хэмжээ: Өргөн: 4.8см, Өндөр: 3.9см, Жин: 2.37гр