Тэгш өнцөгт хэлбэртэй, нимгэн ясан чимэглэл. Нэг талыг дөрөв хуваан гол хэсгийн хоёр зэрэгцээ дөрвөлж дотор яг адил зохиомжтой, тус бүр 16 шоо дөрвөлжин хээ гаргаж түүнд таацуулан тус бүр 4, 4-н дэлбээтэй дөрвөн цэцгэн хээ сийлж, 2 захын дөрвөлж дотор цэцэг, навч бүхий ой дотор буй бодь гөрөөс сийлж, ул дэвсгэрийг хар будгаар будсан. Уг чимэглэлийн хоёр урт талын зах хөвөөг дагуулан зэрэгцээ дөрвөн шулуун ховил зураас татаж, түүнээс арай дотогш хээ чимэглэлийн хөвөөг дагуулан зэрэгцээ гурван шулуун ховил зураас сийлжээ. Чимэглэлийн нэг урт талын захад хоёр нүхтэй. Энэ нүхтэй талын нэг өнцгөөс бага зэрэг хугарч алга болсон. Хоромсогоны чимэглэл байх магадлалтай.