Тэргүүндээ дээш боосон хөх үстэй. Овоолсон үсний дунд суврагатай. Зүүн мөрөндөө гөрөөсний арьс тохож, баруун мутраа цээжин тус авч эрхий долоовор нийлүүлсэн. Зүүнээ бумба барин, урт хормойвч зүүсэн. Баруун хөлөө ургаш тавин дугуй давхар дэлбээ самрын хэлбэртэй бад суурин дээр зогсож буй. Бад суурийн ёроол хөндий сүншигтэй. Хөлийн уланд углуурга төмөртэй. Бад суурин дээр нь хоёр дөрвөлжин нүхтэй. Толгойн ар дагз, нуруул хөлийн хоёр гуяны ар дээрээ 4-н сүншигний нүхтэй. Бад сууринд их бие нь углуургадаж ордог.