Хөтөлбөр №1 Гар урлал Сургуулийн өмнөх

Хүннүгийн бэлгэт гөрөөс

Хүннүгийн бэлгэт гөрөөсний бодит үзмэрт тулгуурлан домгийн амьтны ой санамжийг сэргээх, бэлдцийг өөрийн хүссэн өнгөөр будан авч явах бүтээлч хөтөлбөр.

Үргэлжлэх хугацаа30 мин
Үнэ5,000₮
Хүннүгийн бэлгэт гөрөөс

Хөтөлбөрийн тухай

Бидний өвөг дээдэс Хүннү нараас эхлэн Монголын эзэнт улсын төрийн бэлгэдэл болж байсан нэг эвэрт гөрөөсний бэлгэдэл, дүрслэлийг Чингис хаан Үндэсний музейн "Монголын эртний төрт улсын танхим"-д дэглэгдэж буй Хүннүгийн бэлгэт гөрөөсний бодит үзмэр дээр тулгуурлан тайлбарлаж түүхэн цаг хугацаанд мартагдан гээгдсэн монгол угсаатны бүтээсэн домгийн амьтны ой санамжийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Бэлгэт гөрөөсний дүрслэлтэй чимэглэлийг будах зориулалттай бэлдэц болгон бүтээсэн ба үзэгчид өөрийн хүссэн өнгөөрөө будан хөргөгчийн соронзон наалт болгон авч явах боломжтой бүтээлч хөтөлбөр юм.

Хэнд зориулсан вэ?

Зорилтот нас

Сургуулийн өмнөхБага ангиДунд ангиАхлах ангиИх сургуульГэр бүлАялагчХолимог

Грүппийн төрөл

Сургуулийн ангиСургууль бүхэлдээГэр бүлЦэцэрлэгИх дээдЖуулчин

Сонирхлын чиглэл

Гар урлал

Бүртгүүлэх

Грүпп, анги, гэр бүлээрээ зочлох захиалгыг урьдчилан өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг доорх сувгаар лавлана уу.

Холбоотой хөтөлбөрүүд