Эртний нүүдэлчдийн алдар гавьяаг илтгэх 9 буган чулуун хөшөөний түүх, бэлгэдлийг таниулж, хөшөөний бэлдцийг өөрийн хүссэн өнгөөр будан авч явах хөтөлбөр.
Эртний нүүдэлчдийн сүр хүч, алдар гавьяаг илтгэн өнөөг хүртэл сүндэрлэн буй дайчин баатарлаг хүмүүст зориулан бүтээсэн буган чулуун хөшөөний түүх, зориулалт, дүрслэл бэлгэдлийг онцлох 9 буган чулуун хөшөөний үзмэрт тулгуурлан тайлбарлан таниулна. Уушигийн өврийн хүний нүүр дүрсэлсэн буган чулуун хөшөөний бэлдцийг өөрийн хүссэн өнгөөрөө будан бүтээл болгон авч явах боломжтой.
Грүпп, анги, гэр бүлээрээ зочлох захиалгыг урьдчилан өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг доорх сувгаар лавлана уу.