07.11 — 07.13
Их Хуралдайн жилийн ой
Чингис хаан өргөмжилсөн өдөрт зориулсан уламжлалт ёслол, тэмцээн, найрал хөгжмийн тоглолт.
Хэнтий аймгийн Биндэр сум, Онон Хурхын бэлчирт, цагаан нуурын ойролцоо оршдог хүндэтгэлийн орд өргөө. 9 хөлт цагаан сүлдийг бэлгэдэн ган төмрийг мушгиж урласан, төгсөшгүй үргэлжлэх "түмэн насан хээ"-гээр бүрсэн.
Их Хуралдай бол хааны алтан ураг, ноёд түшмэдээс бүрэлдсэн язгууртны хурал — Их Монгол улсын хамгийн чухал төрийн байгууллага нэгэн салшгүй хэсэг байсан.
Их Хуралдайд алтан ургийнхан, төрийн сайд, түшмэдүүд, бичгийн мэргэд, өрлөг жанжингууд оролцож шинэ хаан өргөмжлөх, цэрэг дайны асуудал, гэрээ хэлэлцээр, албан тушаалтны томилгоо зэрэг улс орны томоохон чухал асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж байснаараа ардчилсан шинжтэй байсан.
"Их Хуралдай" цогцолбор нь Хэнтий аймгийн Биндэр сумын Онон-Хурхын бэлчирт, цагаан нуурын ойролцоо байгуулагдсан. Үндэсний уламжлал ба орчин үеийн архитектурын шийдлийг хослуулсан 9 хөлт цагаан сүлдийг бэлгэдэн ган төмрийг мушгиж урласан хүндэтгэлийн орд өргөө.
2019 онд Засгийн газрын тогтоолоор барилгын ажил эхэлж, 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Нээснээс хойш ойролцоогоор 8,200 гадаад, дотоодын жуулчинд үйлчилжээ. Төрийн дээд арга хэмжээ, олон улсын болон улсын чанартай түүх, соёлын үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой.
Өвлийн улирлуудад (11–3 сар) цагийн хуваарь өөрчлөгдөж болно. Урьдчилан утсаар лавлаж очно уу.
Лавлах: +976 7011-1234
15+ хүний бүлэг: Урьдчилан 7 хоногийн өмнө захиалга баталгаажуулна.
07.11 — 07.13
Чингис хаан өргөмжилсөн өдөрт зориулсан уламжлалт ёслол, тэмцээн, найрал хөгжмийн тоглолт.
08.15 — 08.20
Уламжлалт нум сум, морин уралдаан, бөхийн барилдаан зэрэг "эрийн гурван наадам".
9–10 сар
Намрын улирлын дүрэлзэх өнгөнд хийгдэх 3 хоногийн зохион байгуулалттай аялал.