chinggismuseum.com — Үндсэн сайт collections.chinggismuseum.com
Чингис хаан Үндэсний музей
ЦАХИМ ЦУГЛУУЛГА
collections.chinggismuseum.com

Цахим цуглуулга

Чингис хаан Үндэсний музейн нийт 134 гаруй үзмэрийн цахим сан. Эртний дурсгалаас Их Монгол улс хүртэл — хүннү, сяньби, түрэг зэрэг эзэнт гүрнүүдийн өвийг нэгтгэн судалж, хадгалж, олон нийтэд хүргэж байна.

134
Нийт үзмэр
6
Үндсэн ангилал
МЭӨ–XIV
Эзэнт гүрний хүрээ
Ангилал
Материал
Хувийн дугаар
Холбогдох газар
134 үр дүн
ЧУЛУУ
Археологи

ЧУЛУУ

XIII -XIV зуун чулуу

Хөндлөн нэвт нүхэлсэн цайвар өнгийн, улбар шар, бор өнгийн сувснууд. 2 ширхэг нь дээрээ дүрстэй. 1 иж 7 ширхэг.

Т2024.32.51
ХҮНИЙ ДҮРСТ ЧУЛУУН ОНГО
Археологи

ХҮНИЙ ДҮРСТ ЧУЛУУН ОНГО

МЭӨ III-МЭ I зуун буюу Хүннү гүрний үе Чулуу, сийлбэр

Эр хүний биеийг нарийн тодорхой сийлсэн. Үүнд: өргөн булчинлаг цээж, хүйсний нүх, бүдүүн бахим гуя, бэлэг эрхтэн зэргийг мэдэгдэхүйц дүрсэлжээ.

Т2024.32.122
АЯГА
Археологи

АЯГА

XIII -XIV зуун Шавар

Хөх цэнхэр паалангаар дотор болон гадна талыг пааландсан, дотор талдаа ягаан болон хар өнгийн толботой. Аяганы гадна ёроол хэсэг паалангүй.

Т2024.32.157
АЯГА
Археологи

АЯГА

XIII -XIV зуун Мөнгө

Хавтгай ёроолтой, амсар сэтэрч хагарсан, зэвэрсэн.

Т2024.32.178
БҮСНИЙ АРАЛ
Археологи

БҮСНИЙ АРАЛ

МЭӨ III-МЭ I зуун буюу Хүннү гүрний үе Хүрэл

Луутай тулалдаж буй 2 барсын дүрсийг сийлсэн. Нэг нь модон суурьтай.

Т2024.32.185
ЭСГИЙ МАЛГАЙ
Археологи

ЭСГИЙ МАЛГАЙ

МЭӨ VII-III зуун түрүү төмрийн үе Эсгий, мод

Нарийн өндөр оройвч бүхий эсгийгээр хийсэн малгай. Дээд оройн хэсэгтээ урагш харсан нарийн шовх хошуу бүхий шувууны толгойн модон сийлбэртэй.

Т2006-3(1)
МОРЬТОЙ ХҮН
Археологи

МОРЬТОЙ ХҮН

XIX-XX зуун Шавар баримал, шороон будаг.

Хоёр гараа өмнөө авсан. Эмээл нь хар бараан өнгө, нилэнхүйдээ бор өнгөтэй. Морь унасан байдалтай. Морины зүүн урд хөл, баруун хойд хөлийг гипсээр хийсэн.

ЧХМ2024.45.12
ТОГЛООМ /4 ХҮЧТЭН/
Угсаатан зүй

ТОГЛООМ /4 ХҮЧТЭН/

XIX-XX зуун мод. Гар хийц

1/. Хэвтэж байгаа арслан-1ш, 2/. Эвхэрч хэвтсэн луу-1ш, 3/. Хэвтэж байгаа бар-1ш, 4/. Хэвтэж байгаа хангарьд-1ш, 5/. Улаан өнгөтэй модон ширээ-1ш. Өнгийн будгаар будаж шар бронзоор хээлсэн.

ЧХМ2024.45.104
ХАЙРЦАГ
Угсаатан зүй

ХАЙРЦАГ

XIX-XX зуун төмөр, даавуу. Гар хийц

Гадна талдаа хээтэй, олон шургуулгатай, гоёлын хайрцаг.

ЧХМ2024.45.112
ДОМБО
Угсаатан зүй

ДОМБО

XIX-XX зуун зэс, гууль, чулуу. Гар хийц

Зэс амсартай, зэс эмжээртэй ногоон чулуун, дээрээ хээтэй домбо. Гуулин бариултай.

ЧХМ2024.45.113
ГҮЦ /МӨНГӨН/
Угсаатан зүй

ГҮЦ /МӨНГӨН/

XIX-XX зуун мөнгө. Гар хийц

Норов дүрсийн жинстэй, тагтай бөөрөндөө 8 тахил сийлбэртэй, луун дүрсийн бариултай, цорго их биеийг хатан сүйх хээгээр холбосон. Мөнгөн оосортой.

ЧХМ2024.45.116