chinggismuseum.com — Үндсэн сайт collections.chinggismuseum.com
Чингис хаан Үндэсний музей
ЦАХИМ ЦУГЛУУЛГА
collections.chinggismuseum.com

Цахим цуглуулга

Чингис хаан Үндэсний музейн нийт 134 гаруй үзмэрийн цахим сан. Эртний дурсгалаас Их Монгол улс хүртэл — хүннү, сяньби, түрэг зэрэг эзэнт гүрнүүдийн өвийг нэгтгэн судалж, хадгалж, олон нийтэд хүргэж байна.

134
Нийт үзмэр
6
Үндсэн ангилал
МЭӨ–XIV
Эзэнт гүрний хүрээ
Ангилал
Материал
Хувийн дугаар
Холбогдох газар
134 үр дүн
СУВДАН ДАРАЛТ
Угсаатан зүй

СУВДАН ДАРАЛТ

XIX-XX зуун мөнгө, сувд. Гар хийц

Хиргис шигтгээтэй сувд даруулсан хээтэй шармал мөнгөн хүрээтэй их, бага даралт. 1/. хиргис шигтгээ-2ш, сувд-209ш, 2/. ногоон шигтгээ-2ш, сувд-26ш

ЧХМ2024.45.122
МӨНГӨН УТСАН САНЧИГ
Угсаатан зүй

МӨНГӨН УТСАН САНЧИГ

XIX-XX зуун мөнгө. Гар хийц

Эрвээхэй хэлбэрийн угалзтай, шармал мөнгөн толгойтой жижиг шүрэн шахуургатай. Санчигны толгой-2ш, тоонолж-10ш, утас-1ш, унжлага-59ш, бөнжигнүүр-54, шүрэн унжлага шахуурга-12ш, шигтгээ сувд-2ш, хаш-6ш, бусад чимэг шил чулуу-5ш.

ЧХМ2024.45.123
ЗҮҮ УТАСНЫ ГЭР
Угсаатан зүй

ЗҮҮ УТАСНЫ ГЭР

XIX-XX зуун мөнгө. Гар хийц

2 талдаа оюу, шүр шигтгээтэй, 4 цагираг сэнжтэй, зүү утас хийх зориулалттай мөнгөн сав.

ЧХМ2024.45.126
НОРОВ
Бусад

НОРОВ

XIX-XX зуун мөнгө, шүр. Гар хийц

Шармал хүрээ, бадамцэцэг суурьтай, 2 талдаа мөнгөн бадамд 1ш шүр, 1ш оюу үлдсэн.

ЧХМ2024.45.129
НОМЫН ХАВТАС
Бусад

НОМЫН ХАВТАС

XIX-XX зуун мод, торго. Гар хийц

"1. Модоор хийж, гурван нүд гаргасан, нүдэн дээрээ шар бронзоор хээ тавьсан. Дугуй тав бүхий хадаастай. Дотор талд нь өнгийн торго зүүж доторлосон. 2. Модоор хийсэн заагуур үзэг."

ЧХМ2024.45.134
ЦООЖ
Бусад

ЦООЖ

XIX-XX зуун гууль. Гар хийц

Луу хээтэй, нарийн гуулин цоож, түлхүүртэй. Гүнжийн сүмийн авдарны цоож.

ЧХМ2024.45.205
СЭЛЭМ
Бусад

СЭЛЭМ

XIX-XX зуун төмөр, үйлдвэр

Шармал мөнгөн тоногтой норов бүхий мөнгөн хуйтай, мөнгөн тоног бүхий төмөр бариултай, гоёлын зориулалттай.

ЧХМ2024.45.247
БИЧИГ ДАНС
Бусад

БИЧИГ ДАНС

XIX-XX зуун цаас. Гар бичмэл

Дайчин вангийн явуулж, ирүүлж байсан данс бичиг

ЧХМ2024.45.248
ТАМГА
Бусад

ТАМГА

XIX-XX зуун хүрэл. Гар хийц

Хубилайн үеийн 1000 цэргийг захирах тамга.

ЧХМ2024.45.249
ХООЛНЫ МӨНГӨН ХЭРЭГЛЭЛ
Бусад

ХООЛНЫ МӨНГӨН ХЭРЭГЛЭЛ

XIX-XX зуун металл үйлдвэр

Монгол улсын бүгд ерөнхийлөн захирах сайд, Элчин сайн ноён хан Намнансүрэнд дурсгасан цэнхэр угалз хээтэй паалантай шармал сав. Ваар-1ш, халбага 1ш, суурь 1ш, хундага 10ш. Нийт 1 иж 13ш

ЧХМ2024.45.257
АЯГАНЫ ПОЙЛООСОН ШИРЭЭ
Угсаатан зүй

АЯГАНЫ ПОЙЛООСОН ШИРЭЭ

XIX-XX зуун Пойлоос. Гар хийц

Матарын толгой хөлтэй зээ бадын толгой бүхий, 4 шургуулгатай, пүүз, алхан, луун хээтэй.

ЧХМ2024.45.291
ДУНДАД ЗУУНЫ ҮЕИЙН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ХЭРЭГСЭЛ
Археологи

ДУНДАД ЗУУНЫ ҮЕИЙН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ХЭРЭГСЭЛ

XIII-XIV зуун Үйс, мод. Гар хийц

"1/. Модон суурьтай, урд талыг үйсээр хийж хөндлөн бургас модоор дарж бэхэлсэн үйсэн хоромсого-1ш, 2/. Урд талдаа янз бүрийн төмөр зэвтэй, бургасан мөстэй сум-9ш, үүнээс ард талдаа өдтэй сум нь-5ш, 3/. Үйсээр бүрсэн модон нум-2ш."

ЧХМ2024.45.364