XIII зууны монгол язгууртан эмэгтэйн дээлийг цаасан нугалбараар өөрийн гараар дуурайн бүтээж, түүх соёлоо мэдэх боловсролын хөтөлбөр.
Их монгол улсын үеийн язгууртан эмэгтэйн дээл" цаасан нугалбарын хөтөлбөрт хамрагдсанаар XIII зууны үеийн монгол язгууртан эмэгтэйн дээлийг ямар төрлийн бөс даавуу, утсаар урлан хийж байсан тухай мэдэж авах болно. "Бэлдэц цаасыг зааврын дагуу нугалснаар Монгол угсаатны дээл хувцасны хосгүй үнэт нэгэн дурсгалыг өөрийн гараар дуурайн бүтээсэн байх болно.
Грүпп, анги, гэр бүлээрээ зочлох захиалгыг урьдчилан өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг доорх сувгаар лавлана уу.