Өндөр гэгээн Занабазарын Сарьдгийн хийдийн түүх, таван бурхны бэлгэдлийг таниулж, зориулалтын элсээр бурхдыг хэвлэн үздэг хөтөлбөр.
Өндөр гэгээн Занабазарын бүтээн байгуулсан Сарьдгийн хийдийн түүхийн талаар үзэгчдэд мэдээлэл өгнө. Занабазар хийцийн язгуурын таван бурхны бэлгэдлийг тайлбарлан таниулна. Тусгайлан гаргасан хэвэнд зориулалтын элсээр хэв гарган бурхдыг хэвлэн харах боломжтой хөтөлбөр юм.
Грүпп, анги, гэр бүлээрээ зочлох захиалгыг урьдчилан өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг доорх сувгаар лавлана уу.