Нартын хадны дээлийн олдвор, уламжлалт технологи, хээний бэлгэдлийг танин мэдүүлэн цаасан хүүхэлдэй урлах хөтөлбөр.
Чингис хаан Үндэсний музейн Их Монгол улсын танхимд Нартын хадны дурсгалт газраас олсон дээлийн олдворыг үзэхийн зэрэгцээ, уламжлалт арга технологи болон дээлийн хээний бэлгэдэл зэргийг танин мэдүүлэх хөтөлбөр явуулна.
Үзэгчид цаасан бэлдцийг зааврын дагуу нугалан, музейд хадгалагдаж буй Нартын хадны луун хээтэй магнаг торгон дээл болон угалзан хээтэй эр хүний дээлүүдийн хүүхэлдэй урлал хийнэ.
Грүпп, анги, гэр бүлээрээ зочлох захиалгыг урьдчилан өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг доорх сувгаар лавлана уу.