Буган чулуун хөшөөг танин мэдүүлэх, 8 хүртэл оролцогчтой хөлөгт тоглоомын хөтөлбөр.
Эртний Монголын нүүдэлчдийн соёл иргэншлийг төлөөлүүлдэг буган чулуун хөшөө нь амьтны загварт урлагийн цогц дурсгал юм. Музей энэ хөшөөний талаар "танин мэдэхүйн хөлөгт тоглоомын" хөтөлбөр санал болгож байна. Үзэгчид эхлээд "Буган чулуун хөшөө" тайлбарт аялалд хамрагдсаны дараа тоглоомыг тоглоно. Хөлөгт тоглоомд 8 хүртэлх оролцогч нэг зэрэг оролцох боломжтой.
Грүпп, анги, гэр бүлээрээ зочлох захиалгыг урьдчилан өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг доорх сувгаар лавлана уу.