Хөтөлбөр №18 Гар урлал Сургуулийн өмнөх

XIV зууны ясан чимэг

Хориг уулын дурсгалаас илэрсэн XIV зууны сийлбэртэй ясан чимэглэлийг танилцуулж, чимэглэлээ өөрийн хүссэн өнгөөр будаж авч явах боломжтой.

Үргэлжлэх хугацаа40 мин
Үнэ7,500₮
XIV зууны ясан чимэг

Хөтөлбөрийн тухай

Хориг хэмээх эртний ихэс дээдсийг онголсон газрын талаарх түүхэн сурвалжийн иш баримтыг үзэгчдэд тайлбарлан хүргэнэ.

Хориг уулын дурсгалаас олон баялаг зүйлс илэрсний нэгээхэн хэсэг нь сийлбэртэй ясан чимэглэлүүд юм. Үүний дундаас нэгэн онцгой чимэглэл буй. Уг чимэглэлд ой модон дунд идээшиж буй гурван бөхөн маягийн туурайт амьтныг чадварлагаар сийлбэрлэжээ.

Чимэглэлийн голд бадамлянхуа цэцгийг сийлбэрлэсэн бөгөөд энэ нь Монголчуудын цэвэр ариун байдлаас гадна олон давхарлагдсан дэлбээтэй учир цэцэглэн мандах өсөн үржихийн бэлгэдэл болгож эд юмсын ёроол, суурь хэсгийг тойруулан чимэглэж ирсэн уламжлалтай. Энэхүү чимэглэлийг өөрийн хүссэн өнгө будгаар будаж авч явах боломжтой юм.

Хэнд зориулсан вэ?

Зорилтот нас

Сургуулийн өмнөхБага ангиХолимог

Грүппийн төрөл

Сургуулийн ангиСургууль бүхэлдээГэр бүлЦэцэрлэг

Сонирхлын чиглэл

Гар урлал

Бүртгүүлэх

Грүпп, анги, гэр бүлээрээ зочлох захиалгыг урьдчилан өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг доорх сувгаар лавлана уу.

Холбоотой хөтөлбөрүүд