chinggismuseum.com — Үндсэн сайт collections.chinggismuseum.com
Чингис хаан Үндэсний музей
ЦАХИМ ЦУГЛУУЛГА
collections.chinggismuseum.com

Цахим цуглуулга

Чингис хаан Үндэсний музейн нийт 134 гаруй үзмэрийн цахим сан. Эртний дурсгалаас Их Монгол улс хүртэл — хүннү, сяньби, түрэг зэрэг эзэнт гүрнүүдийн өвийг нэгтгэн судалж, хадгалж, олон нийтэд хүргэж байна.

134
Нийт үзмэр
6
Үндсэн ангилал
МЭӨ–XIV
Эзэнт гүрний хүрээ
Ангилал
Материал
Хувийн дугаар
Холбогдох газар
134 үр дүн
МОДОН САМ
Археологи

МОДОН САМ

Мод

Нум хэлбэртэй, модон сам. Хадгалалт сайн

ЧХМ2024.45.542
АЛТАН ЭДЛЭЛ /БУРХАН БАГШИЙН ДҮРСТЭЙ/
Археологи

АЛТАН ЭДЛЭЛ /БУРХАН БАГШИЙН ДҮРСТЭЙ/

XIII зуун Алт, Хөөмөл, гар хийц

"Долоон ширхэг навчин дэлбээ бүхий дүрслэлийн дунд хос эвэр угалз, дугуй өргөн түшлэг бүхий сэнтий дээр завилан сууж, баруун гараа баруун өвдөг дээрээ тавьж, зүүн гараа энгэртээ тохойгоор нь нугалан барьсан, бөмбөгөр оройтой малгай өмссөн бурхан багшийн дүрстэй алтан эдлэл. Бурхан багшийн цээжин хэсэгт том бундан хэлбэрийн дүрсийг товойлгон гаргаж, хоёр мөрөн дээр нэжгээд дугуй дүрс товойлгон голд нь нүхэлсэн бол мөн малгайн оройд ижил нүх гаргажээ. Уг эдлэлийг хөөмөл цоолборын аргаар урласан бөгөөд хүрээ болон дотор талын хонхор ховилуудад юманд оёж тогтоож байсан гэмээр олон жижиг нүхтэй."

ЧХМ2024.45.572
АЛТАН ЭЭМЭГ /СҮҮЖИН/
Археологи

АЛТАН ЭЭМЭГ /СҮҮЖИН/

XIII зуун Алт. Гар хийц

Нарийн алтан цувимал утасны нэг бүдүүн үзүүрийг тахиралдуулан урт сүүжин ээмэгний хэлбэр гаргаж, нөгөө талыг хоёр салаалан нарийн утас үүсгэж, бие биеийг нь ороож сүлжин, нэг урт үзүүрийг ээмэгний их биед 6 ороож тогтоосон. Ээмэгний салаалсан хэсэгт цэцгэн суурьтай дугуй шигтгээний суурь гагнаж тогтоожээ. Шигтгээгүй.

ЧХМ2024.45.574
БҮСНИЙ АЛТАН ЧИМЭГЛЭЛ
Археологи

БҮСНИЙ АЛТАН ЧИМЭГЛЭЛ

В1. XIII зуун Алт. Гар хийц

Нэг талдаа мөөг хэлбэрийн хагас дугуй битүү гогцоотой, дөрвөлжин хэлбэрийн цул алтан чимэглэл. Нүүрэн талдаа ургамал цэцгэн хээтэй, нөгөө талдаа цулгуй. Чимэглэлийн голоор ширэн бүс гүйлгэх хөндий нүхтэй.

ЧХМ2024.45.577
ЯСАН ЧИМЭГЛЭЛ
Археологи

ЯСАН ЧИМЭГЛЭЛ

XIII зуун Яс, будаг. Гар хийц

Тэгш өнцөгт хэлбэртэй, нимгэн ясан чимэглэл. Нэг талыг дөрөв хуваан гол хэсгийн хоёр зэрэгцээ дөрвөлж дотор яг адил зохиомжтой, тус бүр 16 шоо дөрвөлжин хээ гаргаж түүнд таацуулан тус бүр 4, 4-н дэлбээтэй дөрвөн цэцгэн хээ сийлж, 2 захын дөрвөлж дотор цэцэг, навч бүхий ой дотор буй бодь гөрөөс сийлж, ул дэвсгэрийг хар будгаар будсан. Уг чимэглэлийн хоёр урт талын зах хөвөөг дагуулан зэрэгцээ дөрвөн шулуун ховил зураас татаж, түүнээс арай дотогш хээ чимэглэлийн хөвөөг дагуулан зэрэгцээ гурван шулуун ховил зураас сийлжээ. Чимэглэлийн нэг урт талын захад хоёр нүхтэй. Энэ нүхтэй талын нэг өнцгөөс бага зэрэг хугарч алга болсон. Хоромсогоны чимэглэл байх магадлалтай.

ЧХМ2024.45.584
БҮСНИЙ АЛТАН ЧИМЭГЛЭЛ
Археологи

БҮСНИЙ АЛТАН ЧИМЭГЛЭЛ

Алт. Гар хийц

Өнцгүүд нь дугуйрсан дөрвөлжин хэлбэрийн хөөмөл алтан чимэглэл. Хүрээг нь товойлгон голын хонхор хэсэгт ам нь дотогш хумигар дугуй хэлбэрийн шигтгээний суурь гагнаж тогтоосон. Шигтгээний суурины эргэн тойронд шигтгээг дарж тогтоох зориулалт бүхий дөрвөн алтан нарийн шүд даруулга гагнаж тогтоосон. Шигтгээ хадгалагдан үлдээгүй. Чимэглэлийн арын хүнхэр хэсэгт гурван газар ямар нэгэн зүйл дарж тогтоох зориулалт бүхий даруулга хадаас гагнаж тогтоосны хоёр нь хадгалагдан үлдсэн бөгөөд нэг нь хугарч үгүй болсны улмаас нүхэлж тогтоосны ул мөр нэг өнцөгт нэвт гаргасан 2 нүх бий.

ЧХМ2024.45.589
АЛТАН ЧИМЭГЛЭЛ /ШИГТГЭЭТЭЙ/
Археологи

АЛТАН ЧИМЭГЛЭЛ /ШИГТГЭЭТЭЙ/

Алт, чулуу. Гар хийц

Дугуйдуу алтан сууринд ягаан өнгийн шигтгээ шигтгэж, 4-н алтан соёогоор даруулж тогтоосон. Алтан суурины 4-н хажуу талд перс бичиг мэт маш жижиг бичээстэй, ар талдаа нэг нүхтэй. Мөн гадна хүрээний нэг хажуу талд ямар нэгэн зүйл хүчээр суга татагдаж гарсан том нүх хадгалагдан үлдсэн. Үүнээс үзэхэд ээмэгний зүүлт байх магадлалтай.

ЧХМ2024.45.594
АЛТАН ЧИМЭГЛЭЛ
Археологи

АЛТАН ЧИМЭГЛЭЛ

XIII -XIV зуун Алт. Гар хийц

"Ерөнхийдөө дотроо хөндий бортого, хувин хэлбэртэй, хэмжээ хийц адилавтар 2 алтан чимэглэл.
Амсрыг тойруулан хоёр давхар сүлжмэл иржгэр эмжээр гагнасан, мөн дээд ирмэг хэсгийг тойруулан дан сүлжмэл эмжээр, дээд хэсэгт өндөрлөн гаргасан жижиг дугуй суурийг бас сүлжмэл дан эмжээр гарган урлажээ. Чимэглэлийн ёроолын эмжээрийн дээхнэ талд давхар иржгэр сүлжмэл бүхий жижиг сэнж гаргаж, сэнжний эсрэг талын их биед хоорондоо холгүй зайтай зэрэгцээ гурван дугуй суурь гагнаж тогтоосон. Мөн эдгээрийн бүх амсрыг нь тойруулан иржгэр сүлжмэл эмжээр гагнасан. Их биеийг сүлжилдсэн нарийн зураасан хээгээр чимсэн."

ЧХМ2024.45.596
ПААЛАНТАЙ ВААР
Археологи

ПААЛАНТАЙ ВААР

Шавар, паалан, гипс

Жижиг амтай, богино нарийн хүзүүтэй, мөрөөрөө цүлхэн, ёроол руугаа нарийссан лонх хэлбэртэй, паалантай ваар. Олон хэсэг болж хагарсан байсныг эвлүүлэн нааж, гадаргууны ховхорсон пааланг буцаан нааж, зарим хэсгийг гипсээр нөхсөн.

ЧХМ2024.45.608
ЧИМЭГ
Археологи

ЧИМЭГ

Алт, хэвэнд цохиж хийсэн.

Чимэг: 4ширхэг бундан хэлбэртэй чимгийг бөөрөөр нь нийлүүлэн гагнаж дөрвөлжин хэлбэрт оруулан мөн адил хэлбэртэй зэсэн дээр байрлуулсан байна. Зэс алт хоёрын хооронд хүрэн даавуу хавчуулжээ. Түүний гол зайд нь голдоо 4 дугуй хээтэй, голд нь эвэр хээтэй дөрвөлжин чимэг хийж өгсөн байна. Бундан хэлбэртэй чимэгний 2 үзүүрийг дотогш эргүүлэн тус бүрийг 3 салаалан үүлэн маягын хээ 2гаргажээ. Дээрх чимэгний голд зэсийг алтаар бүрсэн сэнжтэй бөөрөнхий чимгийг хадаж өгчээ.

ЧХМ2024.45.618
ХӨХ ХУАРТАЙ ШААЗАН АЯГА
Археологи

ХӨХ ХУАРТАЙ ШААЗАН АЯГА

Хөх хуартай шаазан аяга: Цайвар цэнхэр өнгөтэй хөх хээтэй аяга. Паалангын доорх шатаасан шаврын өнгө нь тунгалаг цэнхэр өнгөтэй пааланг ногоовтор туяатай болгож харагдуулана. Аяганы дотор талын амсрыг ногооноор хүрээлж ёроолд нь галт сувд дүрслэсэн. Аяганы гадна талыг нилээд өргөн лянхуан ороог лянхуа цэцгийн зохиомж бүхий 6 дөрвөлжин хүрээгээр чимжээ.

ЧХМ2024.45.619
ЦАЙНЫ АЯГА
Археологи

ЦАЙНЫ АЯГА

Шавар

Элдэв толбогүй энэхүү шаазанг шавар шатааж хийсэн. Аяганы хана маш нимгэн бөгөөд 8 дэлбээт цэцэг мэт хийжээ. Энэхүү хийц Тан улсын үеийн 4 дэлбээт цоморлиг хийцээс үүсэлтэй. Гялалзсан шаравтар туяа бүхий тунгалаг паалантай ажээ.

ЧХМ2024.45.620