Үзмэр, ном хандивлах
Таны хандивласан түүх соёлын дурсгал, ховор ном ирээдүй хойч үед хадгалагдаж, эрдэм шинжилгээ, олон нийтийн хүртээл болно.
Чингис хаан Үндэсний музей нь иргэд, байгууллага, цуглуулагчдаас үзмэр болон ном хэвлэлийн хандив хүлээн авдаг. Хандивласан өв бүр мэргэжлийн нөхцөлд хадгалагдаж, бүртгэгдэж, хандивлагчийн нэрээр баримтжуулагдана.
Түүх соёлын дурсгалаа музейд хадгалуулах
Эртний эдлэл хэрэглэл, археологийн олдвор, угсаатны зүйн дурсгал, баримал, уран зураг, зоос мөнгө — түүх соёлын аливаа үнэт өвийг музейд хандивлаж болно.
- Мэргэжлийн комисс үнэлгээ, баталгаажуулалт хийнэ
- Сэргээн засварлалт, нөхцөлт хадгалалт хийгдэнэ
- Хандивлагчийн нэр үзмэрийн тайлбарт мөнхөлнө
Ховор ном, судар номын санд хандивлах
Түүх, соёл, археологи, угсаатны зүйн чиглэлийн ном, ховор хэвлэл, гар бичмэл, тогтмол хэвлэлийг музейн номын санд хандивласнаар судлаачид, олон нийтийн хүртээл болно.
- КОХА цахим каталогт бүртгэгдэнэ
- Ховор номыг тоон хэлбэрт хувиргана
- Хандивлагчийн нэрээр тэмдэглэгдэнэ
Хандивлах үе шат
Хүсэлт гаргах
Хандивлах өвийн зураг, тайлбарын хамт музейд хүсэлт илгээнэ.
Үнэлгээ
Мэргэжлийн комисс түүх соёлын ач холбогдол, гарал үүслийг үнэлнэ.
Гэрээ, акт
Хандивлалтын гэрээ байгуулж, хүлээлцэх акт үйлдэнэ.
Бүртгэл, хадгалалт
Фондод бүртгэж, нөхцөлт хадгалалт, баримтжуулалт хийнэ.
Хандивлагчдад талархъя
Хандив өргөх хүсэлт илгээх
Үзмэр болон ном хандивлах хүсэлтэй бол доорх хаягаар холбогдоно уу. Мэргэжлийн ажилтан тантай эргэн холбогдоно.