Талын язгууртны өв соёл
Чингис Хаан Үндэсний музейгээс “Талын язгууртны өв соёл” нэртэй цувралыг 2022 оноос тогтмол хэвлүүлж байна. Тус цувралд музейн үзмэрийн каталог, Монголын хаад язгууртнуудын түүх, соёлын өвд холбогдох нэгэн сэдэвт зохиол, археологийн малтлага судалгааны үр дүн, орчуулгын ном зохиол зэргийг нийтэлж байна. Өнөөгийн байдлаар тус цувралын 5 дугаар хэвлэгдээд байна.