“Талын эзэнт гүрэн” төсөл
Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран “Талын эзэнт гүрэн” төслийг 2023 оноос хэрэгжүүлж байна. Тус төсөл нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр археологи, угсаатны зүйн хайгуул судалгаа хийх, Чингис хааны түүхэнд холбогдох угсаатны мэдээ баримт цуглуулах, орчин цагийн нүүдлийн аж ахуйг судлах үндсэн зорилготой. 2024 оноос судалгааны цар хүрээ, баг бүрэлдэхүүнээ өргөжүүлж Унгар улсын Угсаатны зүйн музейн судлаачидтай хамтарч эхэлсэн.